Архаг гайморит гэж юу вэ?

040jhuygjХамрын хөндийг тойрч нуүрний ясан дотор байрладаг олон дайвар хөндий байдаг. Хацрын ясан дотор байрладаг Гайморов хөндий, хамрын угт хоёр нүдний хооронд байрладаг элхэг хөндий, хөмсөгний дээр байрладаг духны хөндий, суурийн хөндий зэрэг хөндийгөөр бидний амьсгалж байгаа агаарын нэгээхэн хэсэг нь дайран өнгөрч бүлээсэх, чийглэгдэх, нян бактери нь устах, дууг цуурайтуулах гэх мэт олон чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Эдгээр хөндийнүудэд өвчин үүсэхийг манай хүмүүс гайморит гэж ойлгодог.

Архаг гайморит үүсэх шалтгаан нь юу вэ
Ханиад, харшлын нусгай, хамрын гэмтэл, таславч мөгөөрсний муруйлт гэх мэт янз бүрийн шалтгаануудаар хамар удаан хугацаагаар битүүрснээс эдгээр хөндийнүүд агааргүй болж нүүрний ясаар янгинаж шархирч өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг гарна. Энэ үед мэргэжлиин эмчийн чадвраар эмчилгээ хийгээгүйгээс дайвар хөндийнүүдэд идээт үрэвсэл үүснэ. Мөн дээд эрүүний шүднүүдийн ёзоор нь дээд эрүүний хөндийд байрладаг тул эдгээр шүднүүдийн гүн цооролт ёзоорын үрэвсэл зэрэг нь идээт гайморитийг шууд үүсгэнэ.

Архаг гайморитийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ
Хамраас идээтэй муухай үнэртэй ялгадас гоожих, тонгойход хацрын яс, нүдний ухархай, духаар чинэрч лугшиж өвдвх, толгой өвдөх шинж тэмдэг гарна. Энэ нь гайморит буюу хамрын дайврын хөндийн идээт үрэвслийн гол шинжүүд юм.

Архаг гайморитаас яаж урьчилан сэргийлэхвэ?
Хамар битүүреэн үед мэргЬжлийн эмчид хандан ишлтгааныг тогтоож гүйцэд эмчлэх хэрэгтэй. Хамрыг байнга онгорхой байлгах, шүдийг эрүүлжүүлэх шаардлагатай.

Яаж эмчлэх вэ
Ханиад хүрсэн, хамар удаан хугацаагаар битүүрсэн үед уг өвчин дахидаг тул эмчийн заавраар антибиотик эмчилгээ, шарлага хийлгэж хамарт эм тавьж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Шаардлагатай бол рентген зураг авч даавар хөндийг угаах эмчилгээг хийнэ. Манай хүмүүс нэг, хоёр удаа хатгуулж угаалгачихаад орхичихдог нь архагшихад нөлөөлдөг. Мөн хамрын дусаалгыг удаан хугацаагаар байнга хэрэглэх нь дасал болж уг дусаалгаа хэрэглэхгүй бол хамар нь битүүрээд л байна. Ер нь хамрын дусаалгыг 5-7 хоногоос илүү хугацаагаар дусаавал дасал болно.
Харин үүний оронд давсны сул уусмалаар хамар луугаа зөөлөн сорж өглөө оройд хамрын хөндийгөө тогтмол угаах нь энгийн бөгөөд сайн арга байдаг. Хамрын дайврын үрэвсэл зарим тохиолдолд гавал тархины болон нүдний алимны арын буглаа гэх мэт хүндрэл үүсгэдэг тул заавал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мөн дайврын үрэвсэл олон удаа дахисан, хөндийд үр уйланхай үүссэн зэрэг үед эмчийн заалтаар мэс ,часал эмчилгээ хийлгэх удаа байна.

www.fact.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 October 2015

Ногоон муурай үнэртэй юм байнга гараад хамар битүүрээдбайна эмчид очхоосоо айгаад байна өөрөө эмчилж болоргүй юу

Сэтгэгдэл бичих