“ЖЕМ ИНТЕРЭШНЛ” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
Энэ сарын нэгний өдөр “ТВ-7″ телевизээр цацагдсан “Үлгэрийн хайр” киноны дундуур дөрвөн төрлийн архины сурьталчилгааг ард нийтэд түгээж, зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас “Жем интернэшнл” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архины зар сурталчилгаа түгээсэн тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ШӨХТГ-ийн дарга О.Магнай гаргасныг энэ сарын 18-нд ҮХААЯ-наас хүлээн зөвшөөрсөн тул ийнхүү архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг нь хоёр сараар түдгэлзүүлжээ.
Я.Баяраа
URL: