ХАРУМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ БАШЁГ ГАНЦААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА

hhhh727272ytЯпоны мэргэжлийн сүмо бөхийн Хацу башёгийн найм дахь өдрийн барилдаан амжилттай болж 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нэг ч уналгүй нэгдүгээр сарын барилдааныг хошуучилсаар байна.
Энэ өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал ээлжит ялалтаа байгуулж долоон даваа, нэг унаатай болоод байгаа бол Такарафүжи манай аваргатай адил нэг унаатай Харумафүжиг нэхэж явна. Харин Их аварга Д.Бямбадорж энэ сарын башёд дор хаяж 10 давах болзолтой байгаа юм.
Хацу башёгийн Макүүчи буюу дээд зиндааны найм дахь өдрийн барилдааны дараа манай бөхчүүдээс Озэки Какурюү М.Ананд таван даваа гурван унаатай бол, Кёкүтэнхо Н.Цэвэгням хоёр даваа зургаан унаатай, Токитэнкү дөрвөн даваа, дөрвөн унаатай, Тамаваши гурван даваа таван унаатай, Шёотэнро зургаан даваа хоёр унаатай байна. Монгол Улсын сумочдын хувьд Макүүчи зиндаанаас гадна Жюүрёо зиндаанд Асасэкирюү Б.Дашням тэргүүтэй зургаан бөх барилдаж байгаа бол Макүшита зиндаанд 10 бөх, Санданмэ зиндаанд дөрвөн монгол бөх барилдаж байна.
Дашрамд дуулгахад, Мэргэжлийн сүмо бөхийн 48 дахь Их аварга Тайхо энэ сарын 19-нд 72 насандаа хүнд өвчний улмаас насан өөд болж, Япон орон даяар гашуудан эмгэнэж байна. Түүний 32 түрүүлсэн амжилтыг өнөөдөр хэн ч эвдэж чадаагүй юм. Тэрбээр мэргэжлийн сүмод 872 удаа ялж, 182 ялагдсан байна. Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нарын монгол аваргууд түүнийг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ. Хакухо энэ сарын 17-ны барилдааны өмнө Тайхо аваргыг эргэн очиж уулзсан байна.
Д.Өлзий 

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих