ХЯТАД УЛС КЛИНТОНЫ ХЭЛСЭН ҮГИЙГ БУРУУШААВ

big_qin_gangТОКИО. /Эн-Эйч-Кэй/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг Сэнкаку арлын маргаанд Японы талыг баримталсан хэмээн Хятад улс буруушааж байна.
Клинтон баасан гарагт Японы ГХЯ-ны сайд Фумио Кишидатай уулзсан билээ. Уулзалтын дараа Клинтон хэвлэлийн бага хурал хийлгэсэн ба энэ үеэр түүний хийсэн мэдэгдлийн хариу болгож Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Чин Ганг өчигдөр дээрх мэдэгдлийг хийжээ.
Япон улсад харьяалагдах арлын харьяаллыг алдагдуулах гэсэн нэг талыг барьсан аливаа үйл ажиллагааг АНУ эсэргүүцэх болно гэж Клинтон мэдэгдсэн юм.
Хятад улс арлыг өөрийн харьяаных гэж нэхэмжилдэг ба арал орчмын далайд усан онгоц болон нисэх онгоцоо илгээдэг билээ.
Үүсээд буй маргаант байдал нь хувийн өмч байсан арлуудыг Япон улс худалдан авсан өдөөн хатгалгаас үүдэлтэй гэж Чин дурджээ.
Тэрээр үнэнийг үл тоомсорлосон Клинтоны мэдэгдэлд Хятад улс сэтгэл дундуураар барахгүй эсрэг байр суурьтай байгаа гэв. Мөн үүнийхээ төлөө хариуцлага хүлээж хэлэх үг, хийх хөдөлгөөнөө анхаарахыг АНУ-аас шаардсан юм.
Эцэст нь АНУ, Хятад улсын хоорондын харилцааг хадгалан Хятадын ард түмний итгэлийг олж авахын тулд АНУ тодорхой алхам хийх хэрэгтэй гэж Чин тэмдэглэжээ.
Л.Урангуа

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих