Японы Төв Банк валютын “хугацаагүй” чөлөөт арга хэмжээг авчээ
Японы засгийн газрын удаа дараагийн шахалтаар инфляцыг 2% болгох зорилтыг тавихын зэрэгцээ, 2014 оноос эхлэн сар бүр тогтмол хугацаагаар эд хөрөнгө худалдаж авахад валютын “хугацаагүй” чөлөөт бодлогыг хэрэгжүүлэхээр Японы Төв Банк 22-ны өдөр шийдвэр гаргажээ. Энэ нь Японы Төв Банк сүүлийн 10 жилд анх удаагаа хоёр удаа дараалан банк санхүүгийн бодлогын хурал дээр валютын чөлөөт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно.
Үүний зэрэгцээ, Японы засгийн газартай хамтран инфляцыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг биелүүлэх талаарх бодлогын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг Японы Төв Банк мөн зарласан байна.
Гэвч валютыг хамаагүй тараах нь урт хугацааны бондын итгэмжлэлийг бууруулж, хүүг өсгөхийн улмаас банк санхүүгийн зах зээлд эрсдэл авчирч мэднэ гэж зах зээлийн зарим мэргэжилтэн санаа зовниж байна.
Мөн өдөр, Германы Төв банкны захирал Женс Вейдманн Япон болон Унгарын засгийн газрын төв банкандаа дарамт үзүүлэн, хөндлөнгөөс оролцоо хийж байгааг зэмлэн буруушаажээ. Түүний үзэж байгаагаар, Япон болон Унгарын засгийн газрын иймэрхүү оролцоо нь валютын ханшийг улс төржүүлж, олон улсын валютын ханшийг унагах өрсөлдөөнийг үүсгэж мэднэ. Улс орны төв банк бодлогын бие даасан чанараа алдах нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэжээ.
\Д.Х\ china radio
URL: