Уншигч ба Бичигч

Blogpulse сайтын буртгэлээр енеедер (2011.2.6) дэлхий даяар нийт 155,165,477 блог сайт ажиллаж байна. Суулийн 24 цагт нийт 78,106 блог сайт нээгджээ. Мен суулийн 24 цагт дээрх сайтуудад нийт 1,147,936 шинэ бичлэг нэмэгджээ.

Эдгээр блог сайтуудын 20%-ийг буюу 30 саяыг америкчууд, 500 мянгыг оросууд бичдэг юм байна. Еереер хэлбэл, 10 америк хун бурийн нэг нь, харин 300 орос хун бурийн нэг нь блогтой.

Миний ажиглалтаар, Монголд нийт 1000 хурэхгуй тооны блог бий. Уунээс тогтмол буюу долоо хоног бур шинэчлэгддэг нь 100 хурэхгуй тооны байх. Тэгвэл, барагцаагаар, Монголд 3000 хун бурийн нэг нь блог бичдэг болжээ гэж хэлж болно.

Эдгээр тоо юуг егуулнэ вэ ? Энэ тоонууд зевхен орон бурийн иргэдийн Интернэт хэрэглээний тувшинг тедийгуй тэдний бичгийн дадал заншил (соёл?), нийгмийн сэтгэлгээний уйл явцад оролцож буй хувь хэмжээг харуулж байна.

Интернэтийн сулжээний хамрах хурээ, хуртээмжтэй байдлаар Монгол улс Оросоос илуу биш юм аа гэхэд дутуугуй тувшинд хурсэн байгаа. Харин бид интернет эд бичигч буюу сэтгэн оролцогчийн тоогоор тэднээс 100 дахин (!) бага байна.

Монголчууд бид ТВ их уздэг, бас их сонин уншдаг болж мэдээллийг хулээн авч, хэрэглэх талдаа нэлээд урагшаа явсан. Харин бид мэдээлэл (мэдлэг) солилцох, нийгмийн тувшинд ОРОЛЦОХ тал дээрээ тун сул тувшинд хэвээр байна. Зевхен уншиж, узэх бол идэвхгуй, хендленгийн ажиглагчийн байр суурь болохоос идэвхитэй оролцогчийн байр суурь биш билээ.

Бид Интернэтийг сонин шиг уншиж, ТВ шиг уздэг ч энэ бол интерактив буюу оролцоо, солилцоо, персонал мэдээллийн орон зай болохоос сонин, ТВ-ийн шинэ терел огт биш гэдгийг нэг их ялгадаггүй. Интернэтийн нийгмийн харилцааны загвар нь ТВ, сониноос огт еер, илуу нээлттэй, ардчилсан, хуртээмжтэй, оролцоог хангасан … Товчоор хэлбэл, Интернэт бол сонин, ТВ-ийн ургэлжлэл биш, харин хувь хуний ургэлжлэл болсон мэдээллийн шинэ орон зай юм.

Одоогоос 50 жилийн емнеес буюу дэлхийн суулийн дайны дараах он жилуудэд сонин сэтгуул, телевиз хурдтай хегжиж хун терелхтен бугдээрээ уншигч, узэгч болсон билээ. Харин одоо бугдээрээ уншигч, узэгч тедийгуй бичигч, оролцогч, мэдлэг тугээгч болж байна.

Монголчууд бид дэлхийгээс хоцрохгуй, хел нийлуулэн явж бичигч, оролцогч, мэдлэг тугээгч болоход чухам юу дутаад байна ?

Бид бухний Интернэтийн оролцоо сонин хэвлэлийн сайтуудад соёлтой, соёлгуй санал, шуумж бичихээс хэзээ цааш хол явах бол ?

Энхбат


URL:

Сэтгэгдэл бичих