Авилгатай улам их шинжлэх ухаанчаар үр дүнтэй тэмцэх хэрэгтэй
Хятадын ОУР-гийн мэдээ, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 22-ы өдөр шинэ сонгуулийн ХКН-ын Төвийн сахилга бат байцаах хорооны жилийн ээлжит ажлын хурал дээр онцолж хэлэхдээ, авилгатай улам их шинжлэх ухаанчаар үр дүнтэй тэмцэж, эрх мэдлийн хорио, хяналтыг эрчимжүүлж, эрх мэдлийг тогтолцооны дагуу хязгаарлаж, авилга үйлдэх зориггүй байх залхаалтын механизм, авилгыг үл хийх сэргийлэлтийн механизм, авилгал үл гарах баталгаажилтын механизмыг тус тус бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин мөн өдөр ХКН-ын 18 дахь удаагийн Төвийн сахилга бат байцаах хорооны 2-р бүгд хурал дээр чухал яриа илтгэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, засаг баригч нам– ХКН-ын өмнө тулгарч байгаа авилгатай тэмцэх байдал хүнд хэвээр байгаа тул авилгатай тэмцэх бодит үр дүнгээр ард иргэдийн итгэл найдварыг олох хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, авилгатай тэмцэхэд заавал тусгай эрхийн үзлийг эсэргүүцэх хэрэгтэй. ХКН-ын бүх гишүүд ямар нэгэн хувийн ашиг сонирхол болон тусгай эрхийг хөөцөлдөж болохгүй гэжээ.
china radio
URL: