Эх орноо сурталчилсан Монгол залуу
БНСУ-ын Ким Хан Миний найруулсан “War of the Arrows” киноны хөгжмийн хэсэгт монгол залуугийн уран бүтээл багтжээ. Өмнөд Солонгосын “Ин А” дээд сургуулийн оюутан Н.Загдсүрэн кинонд морин хуураар гурван аяз гоцлон тоглосон байна. Үйл явдлын онцлогийг тусгасан уянгын, чөлөөт хэмнэлийн хөгжмүүдийг тэрбээр гайхалтай тогложээ.
Харин аяыг нь тус киноны хөгжмийн найруулагч Ким Те Сон хийсэн юм байна. Н.Загдсүрэн үндэсний урлагийн сургуулийн оюутнуудад морин хуурын хичээл зааж, үндэсний урлагаа сурталчилж яваа цөөхөн хүний нэг юм. Тэрбээр Өмнөд Солонгосын үндэсний хөгжмийн “Arisu” хамтлагтай хамтран ажилладаг ажээ.
Б.Номуун
Эх сурвалж:
URL: