УМАРД СОЛОНГОСЫН ТАГНУУЛЧ БАРИВЧЛАГДАВ

ВАШИНГТОН./Америкийн дуу хоолой/. Умард Солонгосоос арваад жилийн өмнө дүрвэсэн гэх нэгэн эрэгтэйг Пхеньяны тагнуул гэж үзэн баривчилсан талаар Өмнөд Солонгосын албаныхан мэдэгдэв.
Уг эрэгтэйн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч Умардд Солонгосоос дүрвэсэн нэр зүүж Сөүл хотод тагнуул хийж байсан гэж эрх баригчид хэлэв.
Түүнийг Сөүлд амьдарч байхдаа Пхеньяны дүрвэгсдийн нэрсийн жагсаалтыг гарган, амьдралын нөхцөл байдлыг тандан мэдээ дамжуулж байсbig_south-and-north-koreaан гэж үзэж байна.
Түүнийг Хятадаар дамжин Умард Солонгос руу нэлээд хэдэн удаа явж байсныг мэргэжилтнүүд олж мэдсэн байна.
Г. Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих