Дутуу төрсөн нярайг эмчлэх эм бэлдмэлийг бэлэглэжээ
Сүүлийн жилүүдэд агаар, хөрсний бохирдол, бусад хүчин зүйлээс болж дутуу төрөлт ихэсч байна.
Амьсгалын хямралын хам шинжээс болж дутуу төрсөн нярай хүүхдүүд эндэх явдал их байдаг. Учир нь амьсгал хямралын хам шинжийн гол эмчилгээ болсон Сурфактант буюу Куросорфийг манай улсад хийдэггүй ажээ.
Зөвхөн амьсгалыг дэмжих, удирдах замаар эмчилдэг байна. Тиймээс Монгол эмимпекс концерн дутуу нярай хүүхдэд эмчилгээнд нэн шаардлагатай эм Куросорфийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар Австри улсын Чейси компанид санал тавьж оруулж ирсэн аж.
Мөн “Монгол эмимпекс” концерн нь 22 сая төгрөгийн 15 ширхэг Куросорф болон цагаан мөгөөрсөн хоолойд энэ эм бэлдмэлийг хийхэд зориулсан эмнэлгийн хэрэгслийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэжээ.
URL: