Ирэх амралтын өдрүүдэд машиныг дугаараар нь хязгаарлана
Сар шинийн баярын бэлтгэлтэй холбогдуулан хотын захиргаанаас худалдааны төвүүдийн ажиллах цагийг сунгахаар болжээ.
Томоохон худалдааны төвүүд рүү найман чиглэлд 50 гаруй багтаамжийн экспресс автобусыг явуулах юм. Буухиа автобус иргэдэд 400 төгрөгөөр үйлчилж, ахмадуудад үнэмлэхээр үйлчлэх аж.
Нийслэлийн гурван уулзвар буюу баруун 4 зам, Бөмбөгөрийн ард, 32-ын тойргийн эгнээг нэгээр нэмэхээр болжээ. Мөн энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямбад тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Д.Оюун
URL: