Барак Обама тангарагаа өргөлөө
АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Барак Обама нэгдүгээр сарын 20-нд албан ёсоор тангараг өргөлөө. Цагаан ордоны эзнээр хоёр дахиа сонгогдсон Барак Обамагийн тангараг өргөх ёслолд зөвхөн гэр бүлийнх нь гишүүд байж, тун даруухан ёслол хийжээ. Америкийн Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс Ерөнхийлөгч тангаргыг өргөлцөхөд хамт байжээ.
Тангараг өргөх ёслолтой холбоотой үндсэн ажиллагаа өнөөдөр болох юм. Өнөөдөр Барак Обама хэдэн мянган иргэдийнхээ өмнө гарч үг хэлэх учиртай. Энэ үеэр АНУ-ын төрийн дууллыг нэрт дуучин Бейонсе дуулах болно.
Барак Обамагийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан эхний хугацаа өчигдөр Вашингтоны цагаар 12.00-д дуусгавар болсон юм. Тиймээс яг энэ цагт тангараг өргөх ёслолыг хийсэн ажээ. Харин тангараг өргөх ёслолд зориулсан ажиллагаа үүнээс нэг хоногийн дараа болдог уламжлалтай юм.
ЦАГ ТӨР
URL: