Дуучин Сэрчмаа тэр бумтан нөхрөөсөө салж хүүхдээ ч авах эрхгүй болжээ

Поп урлагийн сайхан бүсгүй хэмээгдэж  цагтаа бишгүй л олон монгол залуусын сэтгэлийг эзэмдэж зүрхийг шархлуулж явсан манай  чадварлаг дуучин Сэрчмаа өвөр монголын нэртэй бизнесмен баян залуутай хайр сэтгэлийн холбоотой болж  бээжин, улаанбаатарыг шуугиулсан нижгэр  их хурим хийсэн ч тэдний амьдрал халуун дулаанаар удаан үргэлжилсэнгүйгээр зогсохгүй төрүүлсэн хүүхдийг нь өөрт нь өгөхгүй хэмээн нөхөр нь авч үлджээ. Дуучин Сэрчмаа маань ой ч хүрээгүй нялх охиноо өөр дээрээ авахаар янз бүрээр хөөцөлдөж байгаа ч БНХАУ-ын хуулинд өв залгамжлагчийг эцэг нь өөр дээрээ авах хуультай учраас арга мухардаж байгаа гэнэ. Хүмүүсийн ярьж байгаагаар хэрвээ дуучин маань охиноо өөр дээрээ авчихвал бизнесмен Баяраагийн өөрт нь бэлэглэсэн 4сая ам долларын үнэтэй орд харшийг өөрийн болгох боломжтой учраас охиноо өөр дээрээ авахаар мэрийж байгаа юм. Харин хосууд юунаас болж салсан нь баттай эх сурвалжаар “Баяр Сэрчмаатай гэрлэхээсээ өмнө эх газрын Хятадын нэгэн том баяны охинтой хэдийнэ ураг барилдчихсан байсан” гэж ярьжээ. Харин бизнесмен нөхөр нь Хятад улс 5000 жижиг уурхайгаа хааж төрийн мэдэлд авсанаас болж бараг дампуурлын ирмэг дээр очиж, Ар монголын дуучин хүүхэнд хамаагүй цацсан их хөрөнгө нь ашиггүй зарлаг болж хувирсан учраас салах хэрүүл эхэлсэн гэдэг яриа байгаа нь ортой байж болох талтай. Монголдоо “Хайрын дууч” хэмээх эрхэм нэр алдараа  “Хятадын бэр” гэгдэх гуншингаар айж ичихгүй сольсон дуучин Сэрчмаа ийнхүү хөх хотоос хөрөнгө хогшил ч үгүй, хүүхэд ч үгүй ирэх шинжтэй гэнэ. Юутай ч “би энэ хүнд хайртай” хэмээн хэлж байсан дуучин маань тэрээр  хэцүү байдалд орж яах ч учраа олохгүй яваа нь тун харамсалтай.

“Фактньюс”


URL:

Сэтгэгдэл бичих