Солонгосыг сульдаах Японы сэргэлт

0121japan-middleЯпон улсын эдийн засгийн сэргэлт Зүүн Азийн орнуудын эдийн засгийг мэдэгдэхүйц дэмжих гэнэ. Дэлхийн гурав дахь том эдийн засагтай орны бараа, бүтээгдэхүүний эрэлт өсөж буйгаас үүдэн Японы компаниуд бүсийн хэмжээнд хямд зардлаар хөрөнгө оруулах боломжтой болж байгаа аж. Өртөг багатай санхүүжилтийн боломж нь тус улсын компаниудад болон банкуудад хялбар хөрөнгө босгох, улмаар Зүүн Азид үйл ажиллагаагаа өргөтгөхөд том нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Гэхдээ Өмнөд Солонгосын хувьд дээрх байдал нь ихээхэн гарз хохирол учруулж  болох талтайг тэд хэлж байна. Учир нь Японы иен мөнгөн тэмдэгтийн сулрал тус улсын автомашин, электрон барааны экспортыг хүчирхэгжүүлж, Солонгосын экспортыг шахах үндэс болох аж.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн бүхий 10.3 тэрбум иен буюу 115 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгаа өдөөх төлөвлөгөө болон тус улсын Төвбанкны мөнгөний бодлогоо сулруулсан нь Тайланд, Малайз тэргүүтэй улсуудад бизнес , эдийн засгийн томоохон орон зайг бий болгохоор байгааг “HSBC Holdings” болон “Credit Suisse Group” группын мэргэжилтнүүд мэдэгдлээ. Дээрх улсуудын хувьд  Японы эдийн засагт хэрэглэгч ба ханган нийлүүлэгч гэх хоёр талын  байр суурийг эзэлдэг.  Иймд экспортын барааны үнэ мөнгөн тэмдэгтийн сулралаас үүдэн хямд зардлаар нийлүүлэгдэх нөхцөл бүрдэж Зүүн Азийн орнуудад энэ онд эдийн засгийн өсөлт болох учиртай аж.

HSBC группын Азийн эдийн засгийн судалгааны ахлах Frederic Neumann “Япон улсын хэрэгжүүлж буй арга хэмжээ хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбар, хэрэглээг үлэмж дэмжих тул Зүүн Азийн бүс нутгийн орнуудын эдийн засаг энэ онд өндөр өсөлтөө тогтоон барихаар байна” хэмээв. Олон улсын бусад томоохон байгууллагуудын өсөлтийн гутранги таамгаас үл хамааран Азийн Хөгжлийн банкнаас өнгөрсөн арванхоёрдугаар сард Зүүн Азийн 2012 оны өсөлтийн төлөвөө өсгөж, энэ оныхыг хэвээр нь үлдээсэн юм. Таваар экспортлогч Индонез, Малайз улсын хувьд Японы дотоодын хүчтэй эрэлтээс хамгийн их ашиг хүртэх боломжтой газар зүйн байршилд оршдог билээ.

Их наран улсын долоо дахь Ерөнхий сайд “Мөнгөний зоримог бодлого” хэрэгжүүлэн дифляцийг дийлж, өөрийн мөнгөн тэмдэгтийн ханшийг доогуур барихаар болсон билээ. Тэгвэл Японы Төвбанк өнөөдрөөс хоёр хоногийн уулзалт зарлаж нэг хувьд барина хэмээн амлаж байсан инфляцийг хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтох аж.

Б.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих