Фэйсбүүк шинэ хайлтын системээ танилцуулж, Гүүглтэй өрсөлдөхөөр болжээ.

100_df41bbf918712823b40e27ef05a3d11c4a9b8e2d1 сарын 15-ны өдөр Фэйсбүүк шинэ хайлтын систем Graph Search-ээ танилцуулжээ.

Уг хайлтын систем нь фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээллүүдийг нэгтгэн, тэндээсээ хайлт хийдэг байна. Тухайлбал, хайлтын систем дээр “People who like cycling and are from my hometown” гэж хайхад тантай ойролцоо амьдардаг, дугуй унах дуртай хүмүүс хайлтын үр дүнд гарч ирэх аж.  Зөвхөн хүмүүс биш газар, эд зүйл, дуу хөгжим, зураг гээд олон агуулгаар хайх боломжтой. Гүүгл компани урьд нь ийм хайлтын систем хийх гээд амжилтгүй болж байжээ. Одоогоор Америкт туршилтын хэлбэрээр  ажиллаж байгаа тус сошиал хайлтын систем нь маш хурдан ажиллагаатай бөгөөд хэрэв амжилттай хэрэгжиж эхэлбэл Гүүглээс илүү ашиглагдана гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: gizmodo.com


URL:

Сэтгэгдэл бичих