II эмнэлэгт хоригдлуудыг эмчлэх өрөө гаргажээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цаг үеийн мэдээлэл өглөө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас онц, хүнд гэмт хэргээр хорих ял эдэлж буй өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх эмнэлгийг гаргаж өгөх хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлсэн байжээ.
Харин Эрүүл мэндийн сайд Клиникийн нэгдсэн II эмнэлгийн 50 ортой тасагт онц, онц хүнд гэмт хэргээр ял эдлэж буй, эмнэлгийн тусламж нэн даруй авах шаардлагатай 20 өвчтөнд ор гаргаж өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Гэтэл Клиникийн нэгдсэн II эмнэлгийн удирдлагууд үүнийг боломжгүй хэмээн үзэж байсан ч тус эмнэлгийн хоёр өрөөг ял эдэлж хоригдол эмчлүүлэх зориулалтаар оргон зайлахаас сэргийлэх хамгаалалт бүрдүүлэн тохижуулж, өвчтэй хоригдлуудыг хүлээж авахад бэлэн болжээ.
Ямар хүмүүжигчдийг шилжүүүлэх тухайгаа “Энэ өрөөнд өнөөдөр үдээс хойш хоёр өвчтөнг шилжүүлнэ. Гэхдээ олны ярьж байгаачлан МАХН-ын дарга Н.Энхбаяр шилжүүлэхгүй. Учир нь Н.Энхбаярыг тус эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хэмээн зарим эмч нар, Эрүүл мэндийн сайд үзэж байгаа ч эцсийн шийд гараагүй, харин өөр хоёр хоригдлыг шилжүүлэн хэвтүүлнэ” гэж мэдэгджээ.
Г.Сонор.ugluu.mn
URL: