Өсвөр насны охид нүүрэндээ арьс гуужуулагч огт хэрэглэж болохгүй!

girl_sjdfsdhyheee88585283543Өсвөр насны охид гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ ухаалаг хандахгүй бол хожим хойно өөртөө харамсах болно гэдгийг бүү мартаарай. Хэт залуугаасаа косметик хэрэглэх нь яав ч сайн биш.
- Өсвөр насны охид томчуудын хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэвэл наснаасаа оворжуу харагддаг болно.
- Өсвөр насанд арьс өөрийн үүргээ гайхамшигтай биелүүлж, амархан нөхөн төлждөг.
- Өсвөр насандаа арьсныхаа нүх сүвийг нь пудр болон кремээр бөглөх, спиртлэг лосьоноор цочроох зэрэг нь хожмын таагүй үр дүнг авчирдаг.
- Өсвөр насандаа нүүрний арьсандаа иллэг хийлгэхээс аль болох татгалзах хэрэгтэй.
- Өсвөр насны охид орлого хөөсөн зарим нэг гоо сайханчдад хууртан нүүрээрээ оролддог.
- Өсвөр насандаа нүүрний маскийг ч хязгаартай хэрэглэ. Маскийг тавихдаа зөвхөн тараг, сүү, нимбэгний шүүс гэх мэт натурал зүйлийг сонго.
- Өсвөр насанд нүүрний арьс илүү сэргэг, өнгөлөг бас залуу харагддаг. Нүүрэндээ пудр тавьснаар энэ байдал алга болдог.
- Өсвөр насанд арьс үрэгч болон арьс гуужуулагчийг огт хэрэглэж болохгүй.
- Өсвөр насныхны нүүрний арьс залуу булбарай байдаг тул амархан гэмтдэг.
- Өсвөр насны охид хурц, тод өнгийн тень, өтгөн тушиэр нүдээ будвал ширүүн дүр төрхтэй болж харагддаг.
- Өсвөр насны залуу охидод зөөлөн, завсрын өнгөтэй тень, тушь илүү тохирно.


URL:

Сэтгэгдэл бичих