Хар тамхи тарьдаг эмээ саатуулагджээ
Афганистаны Кандахарт хувиараа хар тамхины тариалан эрхэлдэг 95 настай эмээ хуулийнханд шалгуулж байна.
Тэрбээр цагдаагийнхны сануулгыг үл ойшоон иргэдэд өвс наймаалж байжээ. Түүнийг цагдаа нар авч явах үед үр хүүхэд, ач, зээ нар нь ямар нэгэн ач холбогдол өгөөгүй бөгөөд мөнөөх эмээ жилд нэг бус удаа мэдүүлэг өгдөг аж. Кандахарт өвс тариалдаг иргэд долоо хоногт таван кг боловсруулаагүй хар тамхи дэлхийн «хар» зах зээлд нийлүүлдэг гэсэн тооцоо бий.Хэрэв тамхи тариалдаг эмээ АНУ, Хятад, ОХУ-д аж төрж байсан бол энэ гурван улсын хуулинд зааснаар бүх насаараа хоригдох эсвэл цаазаар авахуулах байв. Гэвч Афганистанд өвс тарьдаг иргэдэд цагдаа сануулах, торгох арга хэмжээ авахаас хэтэрдэггүй аж.
Эх сурвалж:Өглөөний сонин
URL: