“Барселона” анхны хожигдлоо хүлээв

ssЛа лигийн 20 дугаар тойргийн тоглолтын хүрээнд Испанийн Донастиа Сан Себастиан хотноо “Реал Сосиедад”-ын эсрэг “Барселона” талбайд гарлаа.

Тоглолтын эхнээс л “Барса” санаачилгыг гартаа авч ердөө 25 минут өнгөрч байхад 2:0-ээр тэргүүлж байлаа. Гэвч эхний үе дуусахаас өмнө Кастро багтаа хэрэгтэй нэг гоол оруулж тооны харьцааг 2:1 болгосон. Харин хоёрдугаар үед тоглолтын үр дүн эсрэгээрээ эргэсэн. Тоглолтын 56 дахь минутад “Барса”-гийн гол хамгаалагчдын нэг Пике талбайг чөлөөлснөөр тэдний хамгаалалт суларсан юм. Үүнийг ашиглан Кастро 63 дахь минутад гоолдож, тоог тэнцүүлсэн. Улмаар тоглолтын 90+1 минутад Агирретше “Сосьедад”-д хожлын гоолыг авчирсан юм. Ийнхүү сүүлийн үед хожигдол гэдгийг бараг мартаад байсан каталоны нэр төр анхны ялагдлаа амсав. “Барса”-гийн хувьд Испанийн эзэн хааны баг “Реал Мадрид”-тай тэнцсэнийг эс тооцвол хожигдоогүй. Бас авбал зохих нийт онооноос 55-ыг нь авсан. Харин энэ удаа нэг ч оноо салгаж чадсангүй.

Эх сурвалж:Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих