Өнгөрсөн онд нэг хүнд ногдох ДНБ 1.2 хувиар өссөн байна

dotoodiinМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өн­гөр­сөн баасан гарагт болсон чуулганы нэгдсэн хурал­даанаар гишүүдэд эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлж буйгаар манай улсын эдийн засгийн өсөлт 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 12.3 хувьтай гарсан төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 13.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн болон барилгын салбар, жижиглэнгийн ху­далдаа үйлчилгээ, санхүү­гийн үйл ажиллагааны өсөлтүүд дотоодын нийт бү­тээг­дэхүүний бодит өсөлтөд нөлөөлжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай улсын хүн ам өнгөрсөн онд 2.1 хувиар өссөн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1.2 хувиар өсч, дөрвөн сая 859 мянган төгрөг болсон. 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр инфляци 14 хувьтай гарсан” гэж тайлбарласан юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “Харин шинэчлэлийн Зас­гийн газар ифляцийг ба­рих бодлого барьж ажил­­ла­сан.
Ингэхийн тулд Монгол­банктай гэрээ бай­гуулж, улмаар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогт­воржуулж, дунд хуга­цааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.
Харин шатахууны жи­жиглэн худалдааны үнийг тогтворжуулж, өр­гөн хэ­рэг­лээний бараа, бүтээг­дэхүүний үнийг бууруулах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогт­воржуулах зэрэг хөтөл­бөр хэрэгжүүлж эхлээд явж байна” гэв.

Эх сурвалж:Өглөөний сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих