Архангай аймгийн эхчүүд суулт хийж эхэлжээ
Шоронд ял эдэлж байгаа хүмүүс ч эрхээ эдлэх эрхтэй. Гэтэл эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаараа хохирч байгаа хүмүүс цөөнгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа хүмүүсийн эрхийн төлөө одонтой ээжүүд өлсгөлөн суулт зарлаж эхэлсэн.
Тэгвэл Н.Энхбаярын төрсөн нутаг буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 18 эхчүүд ч мөн суулт хийж эхэлсэн байна. Тэднийг дэмжин болон бусад сумдаас ч мөн эхчүүд нэгдэж байгаагаа илэрхийлээд байгаа гэнэ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө ийнхүү сууль, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Биеэр суултад оролцож чадахгүй ч зуу зуун эхчүүд нэрээ өгч хүний эрхийг дээдлэхийг уриалж байгаа ажээ.
URL: