Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний 30-50 хувь нь хог болдог

2013333Их Британийн The Ins­titution of Mechanical Engineers (IME) хүрээлэн дэлхийн хүнсний байдлын талаар илтгэл гаргажээ. Тус илтгэлд ийнхүү дурд­сан байна. 2075 он гэхэд дэлхийн хүн ам 9.5 тэр­бумд хүрнэ гэж тооцоолсон байдаг. Энэ нь одоогийн­хоос гурван тэрбумаар илүү хүн хүнс хэрэглэнэ гэсэн үг юм. Тэгэхээр бид бүгдийн өмнө тулгарч буй бэрхшээл бол хорвоо ер­төн­цийн хязгаарлагдмал баялгийг хэрхэн одоо­гийн­хоос илүү их хүнс бол­гож бэлдэх вэ гэдэг асуудал. Бид өнөөдөр хүн­сээ бэлдэхдээ дөрвөн тэр­бум тонн ус хэрэглэж бай­на. Гэтэл эдгээр хүнсний нийт бүтээгдэхүүний 30-50 хувь нь буюу 1.2-2 тэрбум тонн нь үр дүн муутай ургац хураалт, хадгалалт болон тээвэрлэлтийн ул­маас хог болон хувирч байгаа нь харамсалтай. Түүнчлэн, эдгээр хэнд ч хэрэггүй хогийг үйлдвэр­лэ­хийн тулд ямар их ус, эрчим хүч зэргийг үр ашиг­гүй зарцуулж байгааг хэлэхэд ч хэцүү. Хүнсний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүнсний бүтээгдэ­хүүнд тулгарсан энэхүү бэрхшээл нь өнөө цагийн эмгэнэл юм.

2010 онд IME дэлхийн хүн амыг үндсэн гурван хэсэгт хуваан судалгаа хийсэн байдаг. Үүнд аж үйлдвэрлэл хөгжсөн хөг­жин­гүй орнууд болох Ев­ро­под хүн амынх нь нас харьцангуй хөгширч бай­на. Харин хөгжиж буй ор­нуудад үйлдвэрлэл хурдац­тай өсөн нэмэгдэж байна. Жишээ нь Хятад улсад хүн ам нь өсөхийн хэрээр нас нь залуужиж, эд баял­гийнх нь хэмжээ нэмэгд­дэг. Харин буурай хөгжил­тэй орнуудад үйлдвэрлэл дөнгөж эхэлж байна. Үүний жишээ нь хүн ам нь өдрөөс өдөрт нэмэгдэж бай­гаа Африк. Эдгээр бү­лэг бүгд ирээдүйд хүн амаа хэрхэн хүнсээр хангах тухай өөр өөрсдийн бод­логыг боловсруулж байгаа.

Их Британи гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад хүнсний хаягдал хамгийн ихээр гардаг. Хадгалалт, тээвэрлэлтийн орчин үеийн горимууд нь шинэч­лэгдэн өөрчлөгдөхийн хэ­рээр харин ч хоол хүнсийг хаях шалтгаан болдог нь нотлогдсон зүйл. Гэхдээ хэдий тийм боловч орчин үеийн худалдан авагчдын үрэлгэн занг өөрчлөхөд тун хэцүү. Ихэнх супермар­ке­тууд худалдан авагчдыг өөртөө татахыг гол зорил­гоо болгож, бараа бүтээг­дэ­хүүнээ их хэмжээгээр ху­далдахыг эрмэлзэхээс биш хүнсний ногоо, жимс зэрэг бүтээгдэхүүнийг зо­хист хэмжээгээр савлаж, ху­далдахыг хэзээ ч бодож байгаагүй. Их Британид хурааж авсан хүнсний ногооны 30 хувь нь хэнд ч хэрэггүй болж мууддаг нь энэ байдлыг гэрчилж бай­гаа юм. Дэлхийн хэм­жээнд жижиглэнгийн ху­дал­даачид 1.6 сая тонн ногоог хаядаг байна.

Тэгэхээр дэлхийн улс орнуудад өгөх зөвлөгөөг IME-гаас  гаргажээ. Дэл­хийн хүн ам өсөн нэмэгдэ­хийн хэрээр хоол, хүнсний хэрэгцээ 60-100 хувиар нэмэгдэх болно. Энэ бү­хэнд бай­галийн хязгаар­лагд­мал бая­лаг болох ус, эрчим хүчийг хэрхэн зүй зохис­той ашиглах вэ гэдэг нь ирээ­дүйд тулгамдсан том асуудал болно. Цаа­шид ши­нээр хөгжиж буй ор­нууд хүнсний хэрэгцээ­гээ ямар технологиор хан­гаж, хэрхэн боловсруулах та­лаар цоо шинэ бодлого баримтлах нь зүйтэй. Ха­рин өндөр хөгжилтэй ор­нууд хадгалалт болон тээ­вэрлэлтийн улмаас хог бо­лон хаягдаж байгаа хүнс­ний бүтээгдэхүүнийг хэр­хэн авч үлдэх талаар арга боловсруулсан нь дээр. Хөгжингүй орнуудын ху­далдан авагчдад зориулсан цогц бодлогыг хэрэг­жүүлж, дэлхий даяар хэ­дэн сая хүн өлсгөлөнгийн байдалтай амьдарч бай­гааг сурталчлан таниу­лахад илүүдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих