ҮЗХ товчхон болж өнгөрлөө

580c5b3b163f25e3originalАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. ҮЗХ-ны хуралдааны ирц хангалтгүй байсан ба 50 хувийн ирцтэйгээр хуралдаан үргэлжилсэн.

ҮЗХ-ны хурлаар орон нутгийн хурлын сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж, шинээр томилогдсон аймгуудын Засаг дарга нарт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг баяр хүргэлээ. Мөн ҮЗХ-ны хуралдаанаар намын дүрэм дээр ажиллах ажлын хэсэг байгуулах эрхийг гүйцэтгэх зөвлөлд шилжүүлэхээр болсон юм.

Уг хурлаар Д.Эрдэнэбатыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлж, Ц.Оюундарийг Ерөнхий нарийн бичгийн даргаар батламжлах тухай асуудлыг хэлэлцэх яриа гарсан байсан. Харин эл асуудлыг хэлэлцсэнгүй. Харин ҮЗХ-ны 42 дугаар хуралдааныг удахгүй зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай асуудал болон Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах тухай асуудлыг хэлэлцэх аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих