“Чандмань Налайх” Тендерийн урилга
“Чандмань Налайх” НӨҮГ-т ундны ус зөөвөрлөх зориулалтай автомашин нийлүүлэх ажилд битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
Сонирхсон эрх бүхий оролцогч нар албан бичгээр хүсэлтээ гарган, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 1,5 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатарын цагаар 15 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Жигжиджавын гудамж 9, Нутгийн захиргааны нэгдсэн байр Ханьгарьд ордоны 606 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 02 дугаар сарын 15–ны өдрийн 15 цаг 30 минутаас нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
URL: