Ашигт малтмалын тухай хуулийн “дутуу төрөлт”
Хуулийн тєслийг боловсруулахдаа нэгдїгээрт, уул уурхайн їйл ажиллагаан дахь тєрийн оролцооны талаархи асуудал, хоёрдугаарт, сонгон шалгаруулалт, тїїнийг явуулах журам, гуравдугаарт, гэрээний хугацаа, тїїний нєхцєлийг тохирох їед баримтлах зарчим, татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гэрээнд єєрчлєлт оруулах тохиолдолд баримтлавал зохих зарчим зэрэг гэрээг байгуулах їндсэн зарчмыг тодорхойлжээ. Дєрєвдїгээрт, шийдвэр гаргах процессыг ил тод, тунгалаг болгоход чиглэсэн, тавдугаарт, уул уурхайн їйл ажиллагааг даатгалын тогтолцоонд бїрэн хамруулахыг зорьсон гэв. Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Миний мэдэхээс єнгєрсєн 20-иод жилд Їндсэн хуулийг эс тооцвол Ашигт малтмалын тухай хуулийн тєслийг анх удаагаа веб хуудсанд байрлуулан олон нийтийн санал бодлыг сонсч, ул суурьтай хэлэлцїїлэх ардчилсан їйл явц болж байна.
Хамгийн гол нь, хуулийн тєслийг боловсруулахдаа єнгєрсєн хугацааны алдаа, оноо, сургамж, нийгэм юу хїлээж байна вэ гэдгийг харсан. Нєгєє талаас, хєгжиж байгаа болоод хєгжсєн орны алдаа, оноо, туршлагыг судалсан. Урьд нь, бидэнд “Австрали, Канадыг хар” гэхээр нь “За” гэдэг байсан. Эхлээд бид Монголоо, хоёрдугаарт тэдгээр орныг харсан. Энэхїї хуулийн тєсєлтэй холбоотой єгсєн зєвлєгєєн дотор “Та нар Скандинавын орнуудыг битгий хар” гэсэн. Хїїхдийг “Битгий чихэр ид” гэж аав, ээж нь хориглох тусам шохоорхдогтой адил бид Скандинавын орнуудын туршлагыг ч гэсэн харж байгаа. Норвегийн Ерєнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан ноён Кьелл Магне Бондевик, мєн Боловсрол, Газрын тосны сайдаар ажиллаж байсан Ейнар Стийнснас нарын бидэнд єгсєн зєвлєгєєг дагасан. Гэхдээ тїїнийг дагахаас гадна бусад орныг ч харсан. Ємнєд Африкийн хуулийг ч харсан” гэв. “Газар доор байхаараа ард тїмний баялаг. 100 тн-ын даацтай машинд ачигдчихаараа яахаараа хувийн ємч болчихдог юм бэ. Ємчлєх эрхтэй холбоотой ямар ч зохицуулалт алга”, “Бичил уурхайчдын асуудлыг хуульд огт тусгаагїй байна”,”Уул уурхайн салбар бол 100 компанийн 95 хувь нь дампуурдаг. Гэтэл энэхїї хуулиар бїгдээрээ дампуурахаар харагдаж байна”, “Ашигт малтмалын газар, МХГ-ын уул уурхайн салбарыг хамтатгаад нэг даргын мэдэлд оруулах хэрэгтэй”, “Тєр болон хувийн ємчийн компанийн харьцааг тэнцвэржїїлэх хэрэгтэй. Яагаад хувийн хєрєнгєєр їйл ажиллагаа явуулж буй компани дэргэд дэх талбайгаа авахын тулд тендер давуу эрх эдэлж болдоггїй юм” зэрэг товчхон саналууд гарч байлаа. Хуулийн тєслийн талаар холбогдох хїмїїсээс дараахь тайлбаруудыг єглєє. Уул уурхайн салбарт ажиллаж буй мэргэжлийнхэн болон эрдэмтэн судлаач, иргэний байгууллагуудын тєлєєлєл хуулийн тєслийг дутуу байна гэсэн шїїмжлэл хэлж байсан юм.
Хэлэлцїїлгийн тєгсгєлд Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Энэ хууль батлагдвал сайн. Батлагдахгїй бол бас л сайн. Хэлэлцїїлэг явсаар байна. Тєслийг боловсруулж явсаар єнєєдєртэй золгосон. Хууль тогтоох ардчилсан процесс явж байна. Гадныханд хандаж нэг зїйл хэлмээр байна. Тєрийн ємч бол ард тїмний ємч. Тєрийн мэдэлд, хяналтанд ч байна. Гэхдээ бид тєрийн хяналтаа заавал бизнесийн їйл ажиллагаанд оролцох зарчмаар тавих нь буруу байж магадгїй. Хяналтыг зєв шударга, авлигагїй тавих гэдэг нь єєр асуудал. Хэрвээ хєрєнгє оруулагчид маань хариуцлагатай уул уурхайн тєлєє байх юм бол ямар ч айх аюул байхгїй. Хамгийн найдвартай, амар амгалан, хариуцлагатай, боловсролтой нь Монголын ард тїмэн шїї дээ. Ний нуугїй хэлэхэд Монголын алдаа онооноос гадна Австрали, Канад улсын хуулийн олон зїйл заалтыг авчраад суулгах гэхээр Монголын амьдралд таарахгїй маягийн юмыг ярих гээд байгаа зарим хєрєнгє оруулагч нар бий. Бид нар Австрали шиг хариуцлагатай уул уурхайг бїтээмээр байна. Бид нар эрх зїйн орчноо боловсронгуй болгоё гэсэн санаа байгаа болохоос тэс ондоо болгож єєрчлєх санаа байхгїй.
Тэгээд та бїхэн санаа бодлоо 12 хоногийн дотор єгєх бїрэн боломжтой. Хуулийн тєсєл дээр ажилласан ажлын хэсгийнхэн хийе гэж бодсон байх. Дутуу дулимаг зїйл ч байгаа байх” гэв.
Н.ДАШЗЭВЭГ: ХУУЛИЙН ТӨСӨЛД ОРСОН УУЛ УУРХАЙН НЭР ТОМЪЁОНУУД ОЙЛГОМЖГVЙ БАЙНА
/Эдийн засагч/
Ашигт малтмалын тухай хуулийг 15-20 жилийн хугацаанд тогтвортой байж чадахаар хууль гарах ёстой. Тогтвортой байдлын гэрээ яаж ч єєрчлєгдєж болно. Хамгийн гол нь, энэхїї хуульд ойр ойрхон засвар орохгїй, тогтвортой байх шаардлагатай. Хуулийн тєсєлд байгаа уул уурхайн нэр томъёонууд ямар ч ойлгомжгїй байна. Нэг бїрчлэн дахин сайтар хэлэлцїїлэг хийх шаардлагатай. Компаниудын ТУЗ-д хараат бус ТУЗ-ийн тєлєєлєл оруулж, мэргэжлийн бус хяналтын гадны тєлєєлєл оруулаач. Хайгуул олборлолт, боловсруулалтын холбоотой асуудлыг уг хуулиар улам нарийсгая. Хувийн хєрєнгєєр эрэл хайгуул хийсэн компаниудад давуу эрх олгоё. ОХУ гэхэд сонгон шалгаруулалтаас татгалзаж байгаа. Манайх ч гэсэн їїнийг хэрэгжїїлэх хэрэгтэй. Энэхїї хууль бол хєрєнгє оруулалтыг тїлхсэн юм уу даа. Өөрсдөө ядаж хєрєнгє босгож чадахгїй учраас хєрєнгє оруулалтыг тїлхсэн бус дэмжсэн бодлого баримтлах ёстой.
Т.НАРАН: СТРАТЕГИД НЭМЖ ОРУУЛАХААР ЗЭХЭЖ БАЙСАН 39 ОРДЫГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ МАШ ЗӨВ АЛХАМ
/Монголын нїїрс ассоциацын гїйцэтгэх захирал/
Хєрєнгє оруулалтын хуулийн араас Ашигт малтмалын тухай хуулиа ийм чанга баталчихвал уул уурхайн салбарт орох гадаадын хєрєнгє оруулалт шууд л багасна. Стратегид нэмж оруулахаар зэхэж байсан 39 ордыг чєлєєлсєн нь маш зєв алхам. Энэхїї жагсаалтаас гадаадын хєрєнгє оруулагчид болгоомжилж сонирхол нь буураад байсан. Стратегийн орд гэдэг ойлголтыг энэ хуулиар нэгмєсєн халчихмаар байна. Хуулийн тєслийн 24, 25 дугаар зїйлд “тусгай зєвшєєрлийг Засгийн газрын шийдвэрээр тєрийн ємчит болон тєрийн ємчийн оролцоотой аж ахуй нэгжид сонгон шалгаруулалт зарлахгїйгээр олгож болно” гэж заасан байна. Энэ нь хувийн ємчит аж ахуй нэгжийг ялгаварлан гадуурхсан шинжтэй заалт юм. Яахав, Эрдэнэтээр жишээ авахад одоо ашиглаж байгаа талбайгаа томсгох гэхээр тендерт орох болчих учраас гэж хуулийн тєслийнхєн тайлбарлаж байсан. Гэхдээ хэн ч ємчєєр ялгаварласан байна гэж ойлгоно шїї дээ.
С.АВИРМЭД: СТРАТЕГИЙН ОРД ГЭДЭГ VГИЙГ ЯАГААД ЭНЭ ХУУЛИАС ХАСЧИХАВ АА
/Эдийн засагч, уул уурхайн инженер/
Ашигт малтмалын тухай хууль бол Їндсэн хуулийн дараа орох томоохон хууль. Гэтэл энэ хуулийг хаалттай хаалганы цаана хэдхэн хїн хийчихээд єнєєдєр ингэж хэлэлцїїлж буй нь сонин байна. Хэлэлцїїлнэ гэсэн атлаа 15-хан минутаар хязгаарлаж байгаа нь харамсалтай. Хуулийн їзэл баримтлал тодорхой бус байна. Тєрийн бодлого хаана байна вэ. Сайншандын цогцолбор барина гэж байна, 1800 км тємєр зам барина л гэхийн. Хамгийн гол нь, тїїнд хэрэглэх тїїхий эдээ ингээд урсгаад байх уу. Єнгєрсєн 16 жилийн їйл ажиллагаанд дїгнэлт хийгээгїй гэдэг нь энэхїї хуулинаас харагдаж байна. Эцэст нь, ард тїмэн уул уурхайн салбарынхныг хараад їзэн ядаж байна шїї дээ. Стратегийн ордуудаа хэрхэн ашиглах юм цаашид. Стратегийн орд гэдэг їгийг яагаад энэ хуулинаас хасчихав аа. Энэ їг чинь тєрийн бодлого, хяналтыг зохицуулахын тулд байх ёстой.
Н.АЛАГАА: ГУРВАН ЗААЛТАД ЗОРИУЛАЛТ, ТОДОРХОЙ VНДЭСЛЭЛ АЛГА
/Уул уурхайн їндэсний ассоциацын гvйцэтгэх захирал/
Хуулийн тєслийн 13, 14, 15 дугаар зїйл огт єєр бодлого чиглэлтэй заалтууд байна. Нэгдїгээрт, талбайг нєєцєд авна гэж тусгасан. Ашигт малтмалыг 1997 онд болон 2006 оны хуульд талбайг нєєцєд авах зохицуулалт байсан. Лицензийн бїртгэлийг цэгцлэх зорилгоор нєєцєд авах мэт тодорхой їндэслэл зориулалт заадаг байсан. Гэтэл энэ хуулийн тєсєлд ямар тохиолдолд нєєцєд авах талаар заагаагїй. Нэгэнт зориулалт байхгїй учраас шууд нєєцєд авна. Хувийн хєрєнгєєр орд нээсэн ч нєєцөд авна. Лицензийн хугацаа дуусахаар бодит зардлыг нь нєхєєд сонгон шалгаруулалтад оруулна гэж байгаа юм. Аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авна. Мєн л бодит зардлыг нь олгоод тусгай хэрэгцээнд авна гэжээ. Энэ гурван заалтад зориулалт тодорхой
їндэслэл алга.
АРДЧИЛАЛ
URL: