БНСУ-ЫН ЭСЯ ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ БУЦААН ОЛГОЖ БАЙНА
БНСУ-ын визний хураамж төлөөд виз мэдүүлээгүй монгол иргэдэд тус улсын ЭСЯ-наас хураамжийг буцаан олгосоор байна.
Монгол-Солонгосын визийн нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2012 оны 10 дугаар сарын 26-наас уг хураамжийг буцаан олгож эхэлсэн бөгөөд хураамж төлөөд виз аваагүй нийт 3000 гаруй монгол иргэнээс дөнгөж 220 хүн л мөнгөө буцаан аваад байгаа аж.
Иймд 2007 оны 6 дугаар сарын 7-ноос хойш тус улсын ЭСЯ-ны ХААН банкин дахь дансанд хураамж төлөөд виз мэдүүлээгүй иргэд энэ оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл шаардагдах материалаа ЭСЯ-нд бүрдүүлэн өгч, хураамжаа буцаан авах боломжтой юм.
Бүрдүүлэх материалд хураамж төлсөн баримт, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн хадгаламжийн дэвтрийн хуулбар зэрэг байх бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны вэб хуудаснаас авч болох аж.
URL: