Монголд жирэмсэлж буй 10 эмэгтэйн 6 нь ургийн гажигтай хүүхэд төрүүлж байна
Сүүлийн нэлээд хэдэн жилд бид яах аргагүй утаанд бүрэн эзлэгдэж амьдарлаа. Эхний үед Улаанбаатар хотод суурьшин суугаа хүн амд ямар хохирол учирч байна вэ? гэсэн асуултанд төдийлөн хариулт байхгүй байна гэж үздэг байсан бол одоо ингээд л болохгүй асуудлууд дор дороо гарч ирдэг болоод байна.
Сүүлийн 2-3 жилд утаа бидний амьдралд бүрэн утгаараа нөлөөлж эхлээд байгаа нь амьдрал дээр нотлогдоод эхэлээ. Бидний утаа гээд байгаа зүйлд маш олон төрлийн хортой бодис байдаг нь хүний бие эрхтэн болон насны ангиллаар нь хор уршиг нь илэрсээр байгаа юм.
Хамгийн их хортой зүйл нь утаанд тоосонцор гэж байдаг ба ПМ2.7 гэдэг тоосонцор нь хамгийн хортой гэж тооцогддог бол 1м3 – пм 2.5 байх ёстой бол хотын төв хэсгээр 75-100мгр байгаа нь 30-40 дахин их, гэр хороолол орчмоор 200-300мгр байгаа нь 100-120 дахин их байна гэж мэргэжлийн хэмжүүрээр тогтоогоод байгаа юм байна. Энэхүү хорт бодис нь юугаараа ийм аюултай байна гэвэл хүний удмын санд нөлөөлдгөөрөө маш аюултай юм. Чимээгүй мөхөл гэх энэхүү аюултай бид үнэхээр тулгараад байгааг эмч мэргэжилтнүүд өнөөгийн манайд гарч буй нялхасын эндэгдэл дээр судалгаа хийж харуулаад байна.
А.Отгонболд /Анагаах ухааны доктор/: Урагт орж халдвар үүсгэж байгаа бактерийн үрэвсэл 100-ны 70% нь байна. Үлдсэн 30% нь вирусны халдвар байна. Энд нэг жишээ дурдвал жирэмсэн эхийн гэдсэнд нь бойжиж байсан хүүхэд нь хоёр толгойтой байгааг бид харж байна. Үндсэн толгойны хажууд дахин нэг толгой ургасан байдалтай байгаа бөгөөд амьдрах чадваргүй гэдэг маань үндсэн толгой нь хоосон тархигүй байх жишээтэй байна.
Ж. Оюунбилэг /НЭМ Хүрээлэнгийн захирал/: ПМ2.7 тоосонцор бодис нь хүний биед 3 замаар ордог.
1. Амьсгалын замаар
2. Арьс салстаар
3. Хамгийн аюултай нь ургийн саадаг даваанд нэвтрэнэ. Эхийн авсан халдвараас урагт саадгүй нэвтэрдэгээрээ маш их аюултай.
За тэгэхээр бидний өдөр болгон амьсгалж байгаа энэхүү хорт утаа нь бидний удмын санд үр удамд ямар их хор хөнөөл авчраад байгааг та эрхбиш ойлгож байгаа байх. Тэгвэл үүгээр зогсохгүй вирусын халдвар ханиад томуу гэх өвчлөл маш ихээр нэмэгдээд байна. Тэр тусмаа өсвөр насны хүүхэд залуучуудын дунд энэхүү өвчлөл өсөж байгаа нь гамшиг. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д өдөрт ханиадаар өвдсөн 50-100 хүүхэд ирдэг байна. 60 орчим % хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тоо баримт байна.
Монголчуудын энэхүү өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эмнэлэгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад ачаалал нэмэгдсээр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бид ийнхүү утаатай холбоотой өвчлөлөөс болж жилдээ бид 400 сая ам.доллар зарцуулж байна гэсэн судалгааг гаргасан байна. Энэ нь монгол төгрөгөөр 700 тэрбум төгрөг болоод байгаа юм.
Харин тэгвэл Монгол улсын засгийн газраас утаатай тэмцэж жилд хэдэн төгрөг зарцуулж байна вэ гэсэн асуултыг Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюунаас тодруулахад бид 2012 онд 30 тэрбум төгрөг тусгагдаж байсан бол энэ жил бас л 30 тэрбум төгрөгийг төсөвт тусгаад байгаа гэсэн тоо баримт өгөөд байгаа билээ. 3-4 жилийн өмнө агаарын бохирдлын хэмжээг бууруулах тал дээр улсын төсвөөс 3-4 тэрбум төгрөг төсөвлөсөөр ирсэн аж. Агаарын бохирдлын нийт 60%-г гэр хорооллын утаа эзэлж байгаа. 180.000 айл өрх Улаанбаатарт байгаа бүтэн шаталттай сайжруулсан зуухаар солих зайлшгүй шаардлагатай болоод байна гэнэ лээ.
Агаарын чанарын албаны мэргэжилтнүүдийн хэлж байгаа мэдээллээр бол энэ жил агаарын бохирдол 5-20% буусан гэж мэдэгдэж байгаа аж. Утаатай тэмцэх үндэсний хороог хүртэл байгуулаад байгаа ч утаа багасаж байгаа нь сайн мэдэгдэхгүй байна.
Фото зургийг Баясгалан 2013/1/20 Богд Уул дээрээс авав.
Фото зурагийг Б.Тайван 01/15/2013
http://www.orloo.info/readfull/health/11530-10-6
URL: