ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ: ЭРХ МЭДЭЛ, ЭД МӨНГӨНИЙ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ТОМ АСУУДЛАА БАРЬЖ ЯВЪЯ

populizmЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эдийн засгийн хариуцлага тооцох асуудал байна уу. Хэнд ямар арга хэмжээ авч байна?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Vйлдвэрлэлд нэвтрээгvй технологийг яагаад хэрэглэхээр шийдсэнийг хуулийн байгууллага тогтооно. Одоогоор эдийн засгийн хохирол тэд гэсэн зvйл гараагvй.Vйлдвэрлэлд нэвтрээгvй технологи гэсэн дvгнэлтэд л хvрсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ийм асуудалд хуулийн зохицуулалт байгаа юу. Хууль зvйн сайд Х.Тэмvvжин хариулна уу?
Хууль зvйн сайд Х.Тэмvvжин: Албан тушаалдаа хайхрамжгvй хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг асуудлаар хууль эрх зvйн заалтууд бий. Vнэхээр баримттай, хуулийн зохих байгууллага шалгаад тодруулаад гаргаад ирвэл шийдэх боломжтой. Бид нэг зvйлд илvv анхаарах хэрэгтэй болоод байна. Шинэчлэлт өөрчлөлт хийнэ гээд иргэд рvv чиглэсэн алхам хийгээд байгаа.Гэхдээ иргэдэд хvндрэл бухимдал учруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм сул. Энэ нь бусдыг өөгшvvлж байна. Таван толгойд гэхэд л таардаггvй том жижиг машины дугуй шахсан асуудал байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг vр ашиггvй зарцуулсан албан тушаалтнуудын хэрэг. Асуудлуудаа хуулийн байгууллагад шилжvvлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ тэгээд огт туршигдаагvй vйлдвэр, технологи юм уу гэдгийг Засгийн газар маш онцгой анхаарч авч vзэх хэрэгтэй. Одоо тэгээд коксжсон шахмал тvлшээр хэдийд 50 хувь хангах талаар сайд Д.Ганхуяг хэлнэ vv?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Vйлдвэрийг нь ажиллуулахаар бvтээг­дэ­хvvн нь чанарын шаардлага хангахгvй байна. Технологи нь vйлдвэрлэлд бvрэн нэвтрээгvй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм бол зогсоох юм уу. Засгийн га­зар яах гэж байна?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Хөндлөнгийн дvгнэлт гаргаж, Засгийн газарт оруулах ажил хийж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Дvгнэлтээ хурдан гаргуулаад Засгийн газар шийдмээр байна. Эрчим хvчний сайд М.Сономпилээс дахин нэг зvйл тодруулъя Тавдугаар цахилгаан станцын асуудал шийдэгдсэн vv. Ямар шатанд явж байна. Энэ хавар баригдаж эхлэх vv?
Эрчим хvчний сайд М.Соном­пил: Тавдугаар цахилгаан станцын газрын асуудал, байршил маргаантай байсан ч өнгөрсөн онд шийдэгдсэн. Эрчим хvчний яам, Хөдөлмөрийн яам хамтраад гэрээ хэлэлцээрээ хийгээд ажил нь эхэлсэн байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тендер шалгаруулалт нь…
Эрчим хvчний сайд М.Соном­пил: Тендерт өмнө нь шалгарсан газартайгаа гэрээ хэлэлцээр хийсэн. Нэг vгээр хэлбэл, манайхаас гараад одоо Хөдөлмөрийн яамны концессын газар байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид чинь vндсэндээ нэг Засгийн газар, нэг баг болж ажиллаж байгаа.Тийм учраас манайхаас гарсан, тэнд очсон, бид шийдсэн, тэд шийдээгvй гэж болохгvй. Нэг барьж авсан ажил, асуудлаа дуустал нь хойноос нь явах, vр дvн гаргаж араас нь хөөцөлдөх хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvлээс нэг зvйл асууя. Хөрсний бохирдол гээд ер нь, ноцтой асуудал хөндөгдөөд байна. Бvр гvний худгийн төвшинд хvрсэн байгаа гэсэн.Гvний худаг дунджаар 40-100 метр. Бид тэр бохирдлыг хлорамин болоод химийн аргаар цэвэрлэдэг. Одоо тэр бохирдсон устай гэр хорооллын хөрсөн дээр байшин яаж барих гээд байна. Хотын хэмжээнд хөрсний бохирдлоос болоод найман худаг хаагдсан. Ийм vед ундны цэвэр усны асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ асуудлаас болоод гэр хорооллын барилгажилт зогсчихвол яах вэ. Улаанбаатарын энэ орчинд хаанаас усны эх vvсвэрээ шийдэх вэ. Нэгэнт хордсон хөрс олон жилээр цэвэршихгvй.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл: Гэр хорооллын хөрсний бохирдлыг шийдэх ганц зам бол ариутгах. Татуурга татаж цэвэрлэх байгууламжтай болгох. Өнөөдрийг хvртэл нvх ухаад тэндээ бие засаад байгаа. Тэрийг маш хурдан зогсоож, нэгдvгээрт хот төлөвлөлтийг хийж инженерийн байгууламжтай бол­гох. Өөрөөр хэлбэл, цэвэрлэх байгууламжтай холбож асуудлыг шийдье гэж байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хордсон хөрсийг яах гэж байгаа юм бэ?
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл: Хоёр арга хэмжээ авч байгаа. Нэгдvгээрт, Солонгос улстай хамтран шинэ усны эх vvсвэрийн хайгуул хийж усны нөөц гаргаж байна. Яармагийн дэнжид, Гачууртын эх рvv япончуудтай хамтарсан төслөөр шинэ эх vvсвэрvvд гаргана. Хуучин найм бол актлагдсан. Шинээр ашиглалтад оруулж буй худгуудаа хэрхэн хамгаалах асуудлаар ярилцаж байна. Энэ нь технологийн төвшинд хvнд байдаг юм билээ. Хамгаалах хамгийн сайн арга бол ханыг бvрэн битvvмжлэх. Тэгтэл тийм хэмжээний гvнд тэгж хамгаалалт хийх их хэцvv.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Цэвэрлэх байгууламжийн асуудал юу болсон, ямар явцтай байгаа вэ? Хэдэн жилийн өмнө тэнд байдал хvнд байсан.Тvvнээс хойш төсөл хөтөлбөрvvд хэрэгжээд байдал хэр өөрчлөгдсөн бэ. Шинэ бохирын систем гэр хороололтой холбогдоход ачаалал маш ихээр нэмэгдэнэ. Энэ шийдэгдэхээр байгаа юу?
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл: Төв цэвэрлэх байгууламжаа янзалж, засварласан. Гэхдээ хэт их ачаалал ирвэл хvчин чадал нь хvрэлцэхгvй. Иймд нэмэлт цэвэрлэх байгууламж нисэх, яармагийн чиглэлд байгуулах асуудлаар гадны төслийнхэнтэй ярилцаж байгаа. Гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтраад судалж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид энэ ажлыг хэсэгчилж биш цогцоор алсыг харсан байдлаар шийдэх хэрэгтэй. За нэмээд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас маш тодорхой асууя. Барилгын шинэ стандартууд хэзээ батлагдах вэ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Барилгын норм дvрмийг шинэчлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Цаашид энэ норм дvрмvvдээ мэргэжлийн зөвлөлvvдээр хэлэлцvvлээд дэд сайдаар ахлуулсан шинжлэх ухаан, техникийн зөвлөлд оруулах ажил хийж байгаа. Манайд нэвтэрч байгаа норм дvрмvvдийг vндэсний хэмжээнд нутагшуулах ажлыг хийж байна. Азийн хотуудын холбоо гэдэг байгууллага Улаанбаатар хотод судалгаа хийгээд угсармал барилгуудын дулаан алдагдлыг багасгахад 460 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо нэг зогсох цэг гаргаад эндээс эхлэх цэг гэж зарлаад тэдэн сарын тэднээс барилга дээр ийм стандарт хэрэгжинэ гэдгээ мэдээлмээр байна.
Шадар сайд Д.Тэрбишдагва: “Стандарт ба Монгол Улс” гэсэн хөтөлбөрийг Стандарт хэмжил зvйн газар уриагаа болгон ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсад 6200 стандарт байна. Яам бvр Төрийн нарийн бичгийн даргаараа ахлуулсан ажлын хэсэг гарган стандартдаа vзлэг хийж байгаа. Тэдгээрийн дотор хэрэггvй, хэрэгтэй, шинэчлэх стандартууд байна. Яамдын ажлын хэсэг хоёрдугаар сарын сvvлчээр дvнгээ танилцуулна. Дөрөвдvгээр сарын сvvлч гэхэд шинэ стандартууд боловсрогдоод тавдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хөтөлбөр батлаад хэрэгжvvлнэ гэвэл цаг алдана. Тулгамдсан асуудлаа одоо шийдээд явах хэрэгтэй. Бас нэг зvйл асууя. Улаанбаатарт ойрын 20 жилд 7-9 баллын газар хөдлөлт болох магадлал асар өндөр байна гэж хоёр жилийн өмнө ярьсан. Шинжлэх ухааны байгууллагууд нь Улаанбаатарыг тойрсон Гvнжийн, Эмээлтийн, Хустайн хагарал гурвыг судлаад байгаа. Жил ахих тусам Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлт хоёр дахин нэмэгдээд байна. 350 удаа хөдөлж байсан бол 2012 оны дvнгээр 700 удаа хөдөлсөн байна. Долоон баллаар хөдлөхөд барилга байгууламжийн 70 хувь нь нурахаар байгаа. Vvнээс айх биш бэлтгэлтэй байя гэсэн. Одоо та нар яг юу хийж байна. VАБЗ-д мэдээлэл өгөх ёстой учраас хараад л байна.
Шадар сайд Д.Тэрбишдагва: VАБЗ-өөс өнгөрсөн жил чиглэл өгсний дагуу Гамшгаас хамгаалах төв дээр газар хөдлөх асуудлаар Засгийн газраас 24 хvний бvрэлдэхvvнтэй нэгж байгуулаад ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ажлынхаа дvнг надад танилцуулна. Тэгээд танд танилцуулна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Олон нийтэд танилцуулах ажлаа байнга хийж баймаар байна. Улаан сайдаас нэг асуулт асууя. Яг аймаг, сум цуглуулаад өөрсдөө зарцуулдаг хэдэн татвар байна?
Сангийн сайд Ч.Улаан: Шинээр мөрдөж буй хуулийн дагуу орон нутагт тvгээмэл тархацтай ашигт малтмал, ус, байгалийн баялаг ашигласны татварууд сум, аймагтаа орж, өөрсдөө зарцуулах болно. Халамж, байгаль хамгаалах vйлчилгээний бvх зардлыг орон нутгаасаа санхvvжvvлнэ. Төсөв, vйлчилгээ нь хамтдаа орон нутагт шилжсэн. Өмнөх онтой харьцуулбал орон нутгийн төсөв, орлого гурав дахин нэмэгдэнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Орон нутгийн иргэд орлого олоод тэнд нь бvтээн байгуулалт өрнөвөл Улаанбаатар шилждэг нь зогсоно. Гол нь энэ.
Сангийн сайд Ч.Улаан: Тийм. Өнөө жил орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөгийн эрх шинээр шилжиж байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эдийн засгийн төлөвлөлтийн хэдэн сараас цаашхийг Батбаяр сайд хариуцаж байгааг мэдэхгvй байна. Хэдэн сараас цаадахыг эдийн засгийн хөгжил гэж харж байгаа юм. Яг хөдөөд чиглэсэн, сум ийм болно, аймаг ийм болно, алс холын иргэд ийм хэмжээнд амьдарна, одоо бид ийм зvйл төлөвлөж байна, хийж байна гэдгээ хэлж өгнө vv?
Хөгжлийн сайд Н.Батбаяр: Vнэхээр хотын асуудлыг шийддэг шиг хөдөөгийн асуудлыг шийдэх ёстой. Ерөөсөө Монгол Улсын хөгжлийн асуудал хөдөөд чиглэх ёстой. Хот руу чиглэсэн нvvдлийг зогсооё гэж байгаа бол хөдөө сайхан болох учиртай. Бодлого барьж буй яамны хувьд Монгол Улсын тэргvvлэх салбар бол уул уурхай биш, хэдэн vеэр нь монголчуудыг тэжээсэн мал аж ахуй байх болно гэж vзэж байна. Энэ утгаар хөдөөд чиглэсэн “Сум” төсөл бий. Сум юу vйлдвэрлэх, тvvнийгээ яаж борлуулах юм гэдгийг хамтад нь авч vзнэ. Одоогоор хvн ам зvй, эдийн засгийн, санхvvгийн судалгаа хийгээд дуусч байна. Аймгийн Засаг дарга нартай эндээс гараад уулзана. Сумтай, аймагтай яаж хамтран ажиллахаа ярих юм. Нэг сумыг онцлолгvй гудамж төсөл шиг нийтлэг загвараа гаргаж ирнэ. Хоёрдугаар сард бэлэн болгоод орон даяар хэрэгжvvлж эхэлнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шинэ сумын төв төсөл гэж ярьж байсан, тэр vргэлжилж байна уу?
Хөгжлийн сайд Н.Батбаяр: Тэр төслийг л яриад байна. Тэрvvгээр 2013 оны төсөлд Баянхонгорын 2 сум, дээр нь Замын-Vvдийг зааж өгсөн. Замын-Vvд бол хамгийн олон хvнтэй сум. Тэнд 15 тэрбум төгрөг тавьж өгсөн. Гурван суманд амжилттай болбол дараагийн сумдыг хамруулна. Хөдөө амьдрах нь сайхан байна гэдгийг л харуулна. Малчдын хөдөлмөрийг зөвөөр vнэлэхэд анхаарч байна. Ноосны урамшууллын дараа арьс ширний асуудал гарч ирсэн бол улмаар сvv, махных гээд явна. Өөрөөр хэлбэл, бодит баялаг бvтээж буй хvмvvсийн амьдрал сайн болдог тогтолцоо руу явуулна. Ганц Улаанбаатарыг авч vзэхгvй. Улаанбаатар болохгvй байгаа учраас “Гудамж” төслийг гаргаж ирж байна. Энэ нь цаашлаад аймгийн төвvvдийн төсөл болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гансvх сайдаас нэг асуулт асууя. Богд уулын урдуур тавигдах төмөр зам юу болсон бэ. Одоо Монголын Улаанбаатар төмөр зам чинь Эмээлтийн өртөөнд ирээд баахан мушгираад толгой нэмж байж татаж гарч ирдгийг мэдэж байгаа биз дээ. Мөн Хонхорын тэнд даваа давах гэж толгой нэмж залгадаг. Иймээс энэ чиглэлийг өөрчилж, Богд уулын урдуур зам тавихаар тогтож, техник эдийн засгийн vндэслэл /ТЭЗV/ хэдийнэ гаргаад байсан. Гэтэл энэ ажил чухам ямар учраас зогсчихоод байна вэ. Энэ төмөр замын барилгын ажил хэзээ эхлэх вэ. Энэхvv төмөр зам хотын төвлөрлийг сааруулахад зайлшгvй шаардагдах дэд бvтцийн амин чухал хэсэг нь юм. Энэ ажлыг хэн хариуцаж байна вэ?
Зам, тээврийн сайд А.Гансvх: Энэ асуудал яригдаж байгаа. Бондын санхvvжилтээр төмөр зам барьж байгуулахаар саналаа өгсөн. Бондын хөрөнгөөр санхvvжих жагсаалтад орсон. Эхний ээлжинд 36 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм. Урьдчилсан ТЭЗV-ийг гаргасан, vндсэн ажил хэрэгжилтийн шатанд явж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Урьд­чилсан гэж юу гэсэн vг вэ. Төгсгөлийн ТЭЗV нь хэзээ гарах юм бэ?
Зам, тээврийн сайд А.Гансvх: Урьдчилсан гэдэг нь Улаанбаатар төмөр замын хийсэн ТЭЗV юм. Энэ ТЭЗV-ийг аваад төмөр замын ажлыг дуусгах боломж бий.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Та бvхний төлөвлөгөө хэзээ эцэслэн бат­лагдаж, Богд уулын урдуурхи тө­мөр зам чухам хэдийд бэлэн болох вэ?
Зам, тээврийн сайд А.Гансvх: Бидний төлөвлөж буйгаар хөрөнгө мөнгийг нь шийдэж өгвөл 2016 он гэхэд төмөр замын барилгын ажил бvрэн дуусах болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гантөмөр сайдаас асуух зvйл байна. Оюутны хотхоныг өмнөх Засгийн газар удтал ярьсны эцэст Багануурт байгуулахаар тогтсон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Нөхцөл байдал vнэхээр тvvхий байна. Багануурт 500 мянган хvнтэй хот байгуулна гэж төлөвлөсөн. Гэтэл энэ ажил бvтэхээргvй болоод байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тодорхой хариу өгнө vv. Бvсийн төвvvдийг тvшиглээд тодорхой чиглэлээр их дээд сургуулийн цогцолбор байгуулах тухай бид арав гаруй жил ярьсан. Энэ ажил ямар шатандаа хэрэгжиж байна?
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Бvх ажил судалгааны төвшинд учраас одоо тоймтой хариулт өгөхөд хэцvv байна. Багануурын оюутны хотхон гэхэд 500 мянган хvнтэй хэмээн төлөвлөлт хийчихээд урагш алхаж чадахгvй болж байна. Тэгэхээр бvгдийг эхнээс нь шинээр хийхээс аргагvй байдалтай боллоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Vvнийг шийдэхээр ажлын алба байгуулагдаад, дарга нь томилогдоод явсан шvv дээ?
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Буруу vндэс сууринаас судалгаа хийсэн учир шууд ашиглах боломжгvй. Иймээс байдал хvндрэлтэй байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гансvх сайдаас асууя. Хэрэв хотоос төмөр замыг гаргачихвал чингэлэг, агуулах, ачиж буулгахтай холбоотой vйлчилгээ олон бий. Энэ ажил төлөвлөгөөнд орсон уу?
Зам, тээврийн сайд А.Гансvх: Энэ ажил нь бидний төслийн хамгийн чухал хэсгийн нэг. Цаашид төмөр зам дагасан аж ахуй нийтээрээ хотоос гарна. Ингэснээр их хэмжээний газар чөлөөлөгдөж, аюулгvй байдал сайжирч, экологийн эрvvл орчин бvрдэнэ. Чөлөөлсөн газарт бvтээн байгуулалт өрнөх нь тодорхой.

Том асуудлууд шийдлээ хvлээж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Асууж тодруулах зvйл их байгаа ч саналаа хэлье.
Миний хувьд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оролцох боломж гарсанд баярлаж байна. Агаарын бохирдолтой холбоотой хууль 2011 оны хоёрдугаар сарын 10-нд гарсан. Энэ жилийн Цагаан сарын битvvний өдөр дээрх хуулийн хоёр жилийн ойтой давхцаж байгаа. Иймээс ард иргэд маань энэхvv нээлттэй хуралдааныг харж, утаа, агаарын бохирдлыг хэрхэн хэлэлцэхийг анзааран суугаа. Утаа гэж бид төлөөлvvлэн ярьдаг болохоос vvний цаана хөрсний бохирдол, газар доорх инженерийн шугам сvлжээ гээд олон асуудал бий. Тvvнчлэн цаашид хот, хөдөөгийн хөгжлөө хэрхэн уялдуулах гээд том асуудлууд биднийг хvлээж байна.
Улаанбаатарт өнөөдөр аюултай халдварт өвчин асар хурдацтай тархах боломжтой байна. Устгагдсан гэж vзэж байсан аймшигт халдварт өвчин бидний дунд тархвал хэрхэх вэ. Мөн газар хөдлөлтийн аюул байна. Бид бэлтгэлтэй, урьдчилан төлөвлөсөн байх ёстой. Би иргэддээ хоёр жилийн өмнө хэлж байсан. “Улаанбаатар хотыг зvглээд хэрэггvй. Агаар нь хортой, ирээд суурьших газрын хөрс нь, уух ус нь бохир байхад наашаа зvтгэх хэрэг юун” гэж. Хөдөөд сайхан амьдрах боломж байна.
Монголчууд одоо уудам нутагтаа тарж сууж амьдаръя. Амьдрах нөхцөлийг бvрдvvлэхэд төр, засгаас туслах юм байна гэдгийг л бид хармаар байна. Миний харж байгаагаар хотын төвөөс алсхан шиг, Төв аймгийн сумд руу хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжvvдийг л урамшуулаад өг л дөө. Хөдөө аймгийн төвд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжvvдийг л урамшуулаад өг. Хотоос гадна баригдаж байгаа барилгад, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжvvдийг л урамшуулаад өг. Хvн гараад амьдрахад хvvхдээ явуулах цэцэрлэг байна уу, сургууль, эмнэлэг байна уу, эрчим хvч, дулаан нь байна уу гэсэн таван л юм хардаг шvv дээ. Энэ таван зvйлийг хотоос 100 км-ын цаана, магадгvй 50 км-ын цаана төлөвлөгөө гаргаад шилжvvлэх юм бол бас их боломж байгаа юм. Энэ чиглэлд төлөвлөлт, бvх зvйлээ хийж хандвал их зvгээр юм биш vv гэж хэлэх гээд байгаа юм.
Хөрөнгө оруулалтын орчин муу байна. Улсын нийслэл Улаанбаатар нь утаатай байна гэдэг чинь хөгжлийн орчин муу байна гэсэн vг. Н.Батбаяр сайдад хандаж хэлэхэд, Улаанбаатарын утаа бондын хvvнд нөлөөлж байгаа шvv. Бондын хvvнд нөлөөлөх асуудлыг маш их анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин л байхгvй юу энэ бол. Хvн амьдрах орчин муутай байгаа улсад хөрөнгө оруулалт яаж орж ирэх вэ.

Хөгжилд нөлөөлөөд байгаа юм. Энэ талаас нь харж яаралтай шийдэх хэрэгтэй.

Бас тvлш, эрчим хvчний асуудал байна. Утааны гол шийдэл бол ерөөсөө тvлш, эрчим хvч тойрсон л асуудал байгаа юм.
Тавдугаар цахилгаан станцын анхны шавыг 2000 онд тавьсан байдаг. Одоо 13 жил боллоо. Долоо дахь шаваа тавиагvй л яваа байх. М.Сономпил сайд газраа авчихсан, одоо шаваа тавиад эхлvvлэх ёстой.
Монгол өнөөдөр эрчим хvчний диваажин биш, эрчим хvчний гуйлгачин болчихоод байна. Нэгээс долоон ийм асуудлыг бид эрэмбэлсэн шvv дээ. Иймэрхvv асуудлуудыг маш хурдан шийдээд, хойноос нь барьж хөөцөлдөхгvй бол болохгvй.

Утаа бол хариуцлагатай, утаа бол эзэнтэй. Айл бvхний яндангийн ард эзэн сууж байгаа. Машин бvхний ард эзэн сууж байгаа. Одоо энэ асуудлыг иргэдтэйгээ холбож биш, албан тушаалтантай холбож шийдмээр байгаа юм. Асуудал хариуцсан Засгийн газрын гишvvнийг энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага тооцож болдог. Огцруулж болдог. Засгийн газартай хариуцлага тооцох нэг vндэслэл энэ байдаг. Би өмнө нь хуулийн төсөл УИХ-д өргөн барихад уг нь vvнийг оруулж өгсөн юм. Улаанбаатарын Засаг дарга, удирдлага, дvvргийн Засаг дарга, удирдлагатай хариуцлага тооцох vндэслэл болно гэж оруулсан.

Гэтэл өнөөдөр II цахилгаан станц дээр туршигдаагvй технологи оруулчихаад, тийм юм байна гээд дараагийн Засгийн газар нь дvгнэлт гаргаж байдаг. Vнэхээр хэн буруутай вэ гэдэг асуудал огт яригдахгvй. Иймэрхvv байгаад байгаа юм. Магадгvй, Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт оруулж болно. Хариуцлагын асуудлыг оруулж болно. Тvрvvн А.Гансvх сайдад хэлсэн. Энэ төмөр зам баригдаагvй байгаа асуудлыг өөрөө хvлээнэ шvv гэж. Өмнө нь өөр сайд байсан, шийдээгvй байсан гэсэн иймэрхvv маягаар хандаж болохгvй.

Э.Бат-Vvл дарга хэлж байсан. Vнэхээр энэ Улаанбаатараас гарах гарцыг л хурдан олон болгоод өг. Наад зах нь дөрвөн зvг рvvгээ дөрвөн урсгалтай замаар л хурдан гардаг болго. Тэгээд буцаад Улаанбаатарт хурдан орж ирж болдог болго. Тойрсон замыг ч хурдан барь. Богд уулын цаагуур, тойргоо бас томхон хармаар байгаа юм.
Төмөр зам дээр нэг юм хэлчихье. Ерөнхий сайд мэдэж байгаа байх. А.Гансvх сайд аа, наашаа хар даа. Шинэ төмөр замыг 2013 онд хvлээж авна гэсэн байгаа шvv. VАБЗ-ийн зөвлөмжид ингэж байгаа. УИХ-ын шийдвэрт ч байгаа. 2013 он гэхэд эхний шинэ төмөр зам баригдаад дууссан байх ёстой. Хаана байна тэр. Төмөр замын асуудлаа, өмнө нь баталсан, ярьсан зvйлээ болохгvй байгаа бол яаж өөрчлөх вэ. Ямар байдлаар шийдэх вэ гэдэг шийдлээ гаргаад УИХ-тайгаа хэдvvлээ ярилцъя л даа. Шийдэж болохгvй асуудал биш биз дээ. Бидний шийдвэрээс, улс төрөөс, хуулиас, хөтөлбөрөөс хамаараад байгаа бол хэдvvлээ шийдье.

Д.Тэрбишдагва сайд оновчтой нэг vг хэлсэн байна лээ. Хэрэглэгч хаан, ард тvмэн хаан гэж. Нөгөө хэдэн хааны чинь, ард тvмний чинь 40 хувь одоо угаартаад унаж байна. Vvнд албан тушаалтан хариуцлагатай байх ёстой.

Хөдөө хөгжихгvй бол хотын энэ асуудал шийдэгдэхгvй гэдгийг л ойлгомоор байна. Утаа Улаанбаатарт биш, Дархан, Эрдэнэтэд байгаа. Аймгийн төвvvдэд байгаа гэдгийг их сайн ойлгож шийдмээр байгаа юм. Нөгөө шинэ сумын төв төсөл хаана байна. Х.Баттулга Vйлдвэр, хөдөө аж ахуйн сайд биз дээ. Хөдөө аж ахуй гэхээр манайхан ойлгохдоо мал хариуцсан сайд гэдэг юм. Та бол хvн хариуцсан сайд байхгvй юv. Хөдөө амьдарч байгаа хvний асуудал хариуцсан сайд, тариалан хариуцсан сайд шvv дээ. Vvнийгээ хий л дээ. Хэзээ, хэн хийх юм. Хvнийхээ асуудлыг оруулж ирээч. Хөдөө хvн сайхан амьдарч болдог, орлоготой амьдардаг болго. Аймгийн төвvvд дээр хөдөө аж ахуйн чиглэлийн vйлдвэрvvд бий болгох ёстой. Махны vйлдвэрvvд, барилгын чиглэлийн vйлдвэрvvд аймгийн төвvvд дээр хамгийн тvрvvнд баригдах боломжтой. Хөдөөгийн хvний орлого нэмэгдэхгvй бол Улаанбаатарын асуудал шийдэгдэхгvй шvv гэдгийг энд хэлэх нь зөв байх.

Ч.Улаан сайд аа, бvх оронд vндсэн хөрөнгийн татварыг орон нутагт хураадаг шvv дээ. Жишээ нь, Улаанбаатарт байгаа байшингийн татвар таван хувь байхад хамгийн захын аймагт байгаа vндсэн хөрөнгийн татвар нэг хувь байг л дээ. Иймэрхvv маягаар тооцох юм бол орон нутагт vндсэн хөрөнгө бий болгох сонирхол vvсч эхэлдэг. Хvн амын орлогын албан татварыг орон нутагт нь зарцуулдаг асуудлаа шийдмээр байгаа юм. Газар, ус ашигласны татвар байна. Бас аж ахуйн нэгжийн бvртгэлийг орон нутагт хийж баймаар юм билээ. Орон нутагт очоод аялал, жуулчлал хийж байгаад явдаг. Байгалийг нь ашиглаж байгаад явдаг. Нэг ч төгрөг өгдөггvй. Орон нутагт очоод газрыг нь ухаж байгаад явдаг. Голыг нь урсахгvй болгож өгөөд явдаг. Гэтэл орон нутагт нь орсон юм байдаггvй. Энэ татваруудыг нь оруулаад л өгөх юм бол тэр орон нутгийнхан чинь, С.Оюун сайд аа, байгаль орчныхоо асуудлыг шаардана шvv дээ. Тэгэхгvй болохоор мөнгө нь ч ордоггvй, Засаг даргад нь vнэн худлаа нэг жийп бэлэглэчихээд, хэдэн төгрөг хахуульд өгчихөөд явдаг учраас асуудал нь шийдэгдэхгvй байгаа юм. Дээр хэлсэн маягаар асуудлыг нь шийдээд өгвөл орон нутагт төсвөө өөрөө бvрдvvлэх боломжтой юм байна.

Улаанбаатарт ашигт малтмал байхгvй, Д.Ганхуяг сайд аа. Ашигт малтмал байхгvй мөртлөө хамгийн их ашигт малтмал ярьдаг хот Улаанбаатар болчихоод байгаа. Ерөөсөө л уул уурхай ярьдаг. Улаанбаатарт уурхай байна уу. Налайхын хаагдсан нvvрсний уурхайгаас өөр. Өөр уурхай байхгvй. Vзээд өгье ч гэсэн нэг тонн зэс, нэг тонн алтны уурхай байхгvй шvv дээ. Асуудлаа тvvнийг тойрч ярьдаг. Хөдөөд тэр эрхийг нь шилжvvлчихвэл тэндээ ярьдаг болох гээд байгаа юм. Тэгж байж хөгжил босч ирнэ. Улаанбаатар руу ирдэг шилжилт суурьшил алга болно.

Том асуудлыг тойрч явдаггvй юм. Гол асуудал руугаа ор

Дvгнэлтээ Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд хандаад юу гэж хэлэх гэж байна гэхээр “Асуудал явж явж энэ эрх мэдэл, эд мөнгөний төвлөрлийн асуудал болчихоод байгаа юм. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, эд мөнгөний төвлөрлийг сааруулах том асуудлаа барьж явъя. Энэ Улаанбаатарын асуудал ийм том олон зvйлтэй холбоотой асуудал болоод байгаа юм. Том асуудлыг голоос нь барьж авдаг юм. Том асуудлыг тойрч явдаггvй юм. Бvх анхаарлаа, хvчээ тvvнд чиглvvл, бvх хөрөнгөө тvvнд оруул, шийдвэр гаргах тэр эрх мэдлээ тvvнд ашигла, цагаа төвлөрvvлээд ажилла” гэж хэлэх гээд байна.

Гэтэл одоо манай Засгийн газарт яриад байгаа юм жижиг байна. Вэбсайтын асуудал ярьж байгаа байхаа Сайханбилэг дарга аа! Юун вэбсайт вэ, юун их завтай байна вэ гэж хэлэх гээд байгаа юм.Бvрэн эрхийн хугацаа дөрөвхөн жил явж байна. Одоо та бvхэн өөрсдийгөө хар, он дамжсан зураастай явж байгаа. Жишээлбэл, өмнөх 2012 он дууссан, одоо 2013 он явж байна.Тэгэхээр цаг их vнэтэй байна. Иймд цагаа гол асуудалдаа зориулаач ээ.Тэр вэбсайтаа, тэр холбоо, холбогдох албан байгууллагад нь өгөөч. Бат-Vvл дарга аа юун буруу рультэй машин яриад явчихваа.Нэг удаа санал асуулга явуулсан.Одоо хоёр дахь удаа санал асуулга явуулаад яах вэ. Би хоёр хоногийн өмнө телевиз vзэж байхад Бат-Vvл дарга ярьж байна лээ. Нэг удаа асуугаад хvмvvсийн 75 хувь нь vгvй гэсэн бол одоо долоо хоногийн дотор хоёр дахь удаа асууна гэж юу байсан юм бэ. Энэ асуудлаа одоо боль. Хилийн гадаа байгаа, орж ирэх гэж байгаа машины асуудалд анхаар л даа. Хилийн дотор ороод ирсэн машиныг яах нь вэ. Ер нь, манай дарга нар нэг зvйлд анхаармаар байна. Хvний эрхийг засварлах эрх ямар ч дарга нарт байхгvй шvv.
Бидэнд, Засгийн газарт тийм vvрэг байхгvй. Хvн бухимдах, vзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй байлга л даа. Тэр вэбсайтын сэтгэгдэл дээр хамгийн ихээр муулуулж, сайлуулж бичvvлж байгаа хvмvvсийн нэг нь би. Нэг хэсэг хvний муулж бичиж байгаа, нэг хvний муулж бичиж байгаа тэр зvйлд бvдрэх гэж байгаа бол нэг сая, хоёр сая, гурван сая хvний хувь заяаг яаж шийдэх юм бэ. Сая сая хvнд туслах, vйлчлэх гэж яваа бол нэг хvний, хэсэг хvний шvvмжлэл, доромжлолд битгий бvдэр л дээ. Гол асуудал руугаа ор. Асуудлаа голоос нь барьж аваад барьцаа ахиулаад л шийд.Тэгэхгvй Засгийн газар дээр нэг хэлэлцдэг, нэг сонсдог тэгээд л орхичихоод байна. Бvр гvйцэтгэлээр нь хармаар байгаа юм. Би vvнийг л өнөөдөр хэлэх гэсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол Улсын Ерөнхийлөгч танд Засгийн газрын хуралдаанд оролцож, саналаа хэлж, зөвлөсөнд баярлалаа.

АРДЧИЛАЛ


URL:

Сэтгэгдэл бичих