ХVРЭЭ МАЯГИЙН ГОЁЛД ХЭДЭН ТӨГРӨГ VРЭХ ВЭ

tseaУрлаг, соёл, танин мэдэхүйн албаны сэтгүүлч Б.ЦЭДЭВСҮРЭН

Хурганы арьс VS ноолуур

Дээлний тухай сурвалжлага хийхийн тулд хамгийн тvрvvнд “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Тэнд л монгол дээлний сонголт ч арвин бас боломжийн vнэтэй байдаг билээ. Амралтын өдөр бас нар дээр гарсан болохоор тус захад худалдаа наймаа ид өрнөж байлаа. Монгол дээлний тасагт бараг л хөл гишгих зайгvй. Дээл vзэж сонирхох, өмсөж vзэх хvний ихэнхи нь хөдөөнөөс баярын бэлтгэлээ базаахаар иржээ. Бас “Манай хөдөө байдаг ах маань энэ хvн шиг л өндөртэй дөө. Энэ дээл таарах болов уу” гэх хvн ч байна. Хөдөөнийхөн дээлэнд их өндөр шаардлага тавьдаг гэнэ. Тэд эмжээр, товч шилбэ хадсан байдал, бvр цаашлаад эсгvvрт нь хvртэл цензур тавьж, vзэж харсаар сая л нэг дээлээ сонгодог учраас тийм ч амар худалдан авагч биш гэдгийг дээлний худалдаачид хэлж байлаа.

Өлгөөстэй төрөл бvрийн өнгө, загвар, хэмжээтэй дээлнvvдээс хамгийн тvрvvнд хурганы арьсан дотортой нь нvдэнд туслаа. Ээж маань намайг мэдээ орсон цагаас л нэг хурганы арьсан дотортой дээлтэй байсан. Зөвхөн Цагаан сараар л гаргаж өмсчихөөд, даавуунд нандигнан боогоод далд хийчихдэг байлаа. Харин жил бvр, заримдаа нэг жил өнжөөд гадар өнгийг нь солиод л өмсчихнө. Яг л шинэ дээл шиг… Ээжийн маань хамгийн нандин гоёлуудын нэг болохоор нvдэнд туссан хэрэг л дээ.
Хурган дотортой дээл мөн л төрөл бvрээрээ байна. Эмэгтэй хvнийх нь 800 мянган төгрөгөөс нэг сая 200 мянга, харин эрэгтэй нь нэг саяас нэг сая 400 мянган төгрөгийн vнэтэй байлаа. Ийм мөнгөөр тансаг хэрэглээний гэгдэх ноолууран дээл бас авч болно. Ноолуур сонгох уу, хурганы арьсан дотортой дээлийг сонгох уу…
Ноолууран хувцас хэрэглэл vйлдвэрлэдэг олон газраас “Алтай кашмер”, “Говь” хоёр дээл урладаг. Бусад нь vндэсний загвартай цамц, хантааз зэргийг л vйлдвэрлэдэг гэнэ. “Алтай кашмер”-ийнхан ноолууран дээлийг гурав дахь жилдээ vйлдвэрлэж байгаа юм. Эмэгтэй ноолууран дээл нэг сая 460 мянга, эрэгтэй нь нэг сая 600 мянган төгрөг. Дан ноолуураас гадна торгон дотортой ч дээл байна. Дээлний захиалга он гарахаас өмнө эхэлсэн гэнэ. Дахин давтагдашгvй загвартай, vзэмж сайтай дээл өмсөх хvсэлтэй хvмvvсийг эртхэн өөрийн биеэр ирж, захиалгаа өгөх нь зvйтэй гэдгийг vйлдвэрлэгчдийн зvгээс хэлэв. “Алтай кашмер”-ийн дэлгvvрээр ороход зөвхөн ноолууран дээлнvvд худалдаалж байсан. Гэхдээ удахгvй ноолууран хантааз, ууж худалдаанд гарах аж. Хэрэв vйлчлvvлэгч хvсвэл ноолууран дээлний иж бvрдэл захиалгаар хийлгэж болох гэнэ. Vvнд, дээл, бvс, малгай, хантаазтайгаа нийлээд дунджаар зургаан сая төгрөг болох юм байна.
Харин “Говь”-ийнхон бол vйлчлvvлэгчиддээ хээнээс хамгийн өргөн сонголт хийх боломж олгож байгаа гэнэ. Ноолууран дээлний хамгийн гол онцлог нь хvссэн хээгээ хаана байрлуулах вэ гэдгийг анхнаас нь төлөвлөж болдогт л бий. Тийм учраас хэрэглэгчиддээ энэ боломжийг олгожээ. Vнийн хувьд эрэгтэй дээл 750-850 мянган төгрөгийн хооронд байсан бол эмэгтэй нь 700-800 мянга гэж байлаа. Цагаан сар дөхсөн болохоор дээл худалдаж авсан хvмvvсээ ноолууран бvсээр урамшуулж байгаа юм билээ.
“Нарантуул” худалдааны төв, ноолууран бvтээгдэхvvний дэлгvvрээр дээл сонирхож яваа хvмvvсээс адилхан vнэтэй хоёр дээлний ноолуураар хийснийг нь vv, хурганы арьсан дотортойг нь сонгох уу гэж асуух нь зvйд нийцэхгvй хэрэг биз ээ. Тэд намайг асуухаас өмнө сонголтоо хийчихсэн яваа шvv дээ.

“Хvннv” загвартай дээл бас л илvvрхэх нь

“Нарантуул” худалдааны төвийн дээл худалдаалдаг лангуунуудад магнаг торгон, дан, даавуун, хурган дотортой гээд дээл ч төрөл төрлөөрөө. Хийцээсээ шалтгаалаад vнэ нь янз бvр. Өнгөрсөн жилээс моодонд орж эхэлсэн “Хvннv” загвартай буюу лам дээл шиг захтай, нарийн ханцуйтай дээл давхар эмжээртэй нь 250-300 мянга, энгийн эмжээртэй нь 110-150 мянган төгрөг гэж байлаа. Харин энгийн хийцтэй даавуун дээл 70-80 мянган төгрөг. Торгон дээл материалынхаа vнээс хамаараад 120 мянган төгрөгөөс дээш өртөгтэй байлаа. Дээл зардаг лангуу бvрт дээлний гадуур өмсдөг хантааз байх юм. Эмэгтэй нь 70 мянга, эрэгтэй нь 80 мянган төгрөгийн vнэтэй.
Тус худалдааны төв дээр дээл зардаг хvн бvгд материалаа Эрээн болон Хятадын хотуудаас бөөнөөр нь худалдаж аваад, оёдолчидтой гэрээ хийн дээл оёулаад зардаг гэнэ. Тиймээс жил бvр нарийн судалгаа хийж, худалдан авч ирэх даавуугаа сонгодог байна. Энэ жилийн хувьд залуус цагаан, цайвар юмуу тод өнгөтэй дээлнээс сонголтоо хийх болжээ. Загварын хувьд “Хvннv” загвар эсвэл энгийн даавуун дээл моодонд орж байгааг худалдаачид ярьсан юм. “Айлд ороод ууц хөндсөн ч ханцуй нь саад болохгvй амар юм билээ” гэсэн магтаалыг сонсох болсон загвар хийцээрээ ч хvмvvсийн таашаалыг хvртэж буй “Хvннv” загвартай дээл энэ жил ч гэсэн моодноос гарахгvй нь. Тэгээд ч сvvлийн vед хvмvvс дээлээрээ ижилсэх болсон. Эхнэр, нөхөр хоёр ижил загвар, өнгөтэйг ч сонгох болж. Энэ жил бvр гэр бvлээрээ ижил өнгийн дээлээр гангарах болсон байна. Бэл бэнчингийн илрэл vйтэн хуаран дээл нэгэнт моодноос гарчээ. Хөгшин настай хvмvvс л vйтэн хуаран дээлээр гангарч буй хэвээрээ гэсэн. Одоохондоо Цагаан сарын худалдан авалт арай болоогvй ч, хөдөөнийхөн гоёлоо зэхсээр…

Багаас нь vндэсний vзлийг нь төлөвшvvлэх хэрэгтэй

Жаахан хvvхдэд лоовуузан малгай, дээл өмсгөөд, бvсэлчихвэл vнэхээр өхөөрдмөөр харагддаг. Сvvлийн vед ээж аавууд өөрсдөө дээлээр гоёод зогсохгvй бяцхан vрсээ ч гоёх болсон. Тэгвэл “Нарантуул” худалдааны төвийн дээлний лангуунуудаар хvvхдийн дээл, хантааз, монгол загвартай малгай төрөл бvрээрээ өлгөөстэй. Vнэ нь ч боломжийн. Гэхдээ хvvхдийн гоёл бэлтгэх хугацаа арай болоогvй бололтой. Хvvхдээ дагуулсан хvн нэг ч алга.
Бас томоохон дэлгvvрvvдээр vндэсний хувцасны тасаг нээгдсэн байна. Vvний нэг “Улсын их дэлгvvр”-ийн vндэсний хувцасны тасгаар орлоо. Хvvхдийн дээл, лоовуузан малгай, монгол гутал зэргийг худалдаж байлаа. 3-16 насны хvvхдvvдэд таарахаар дээл хантааз, уужтайгаа 63 мянган төгрөг гэж байна. Хvvхдийн лоовуузан малгай 32 мянган төгрөгийн vнэтэй. Эдгээр бараа тус тасгийн хамгийн борлуулалттай бараа болоод байгаа аж. Хvн болох багаасаа, хvлэг болох унаганаасаа гэж хэзээний vг байдаг шvv дээ. Тvvн шиг жинхэнэ Монголоо гэсэн vндэсний vзлийг багаас нь төлөвшvvлэх нь чухал болов уу.

Эртхэн л захиалахгvй бол дээлгvй хоцрох вий

Цагаан сар, шинэ жилээр хамгийн ачаалалтай ажилладаг газруудын нэг яах аргагvй оёдлын газар. Энэ жил Шинэ жилийн баяр дуусаад л Цагаан сарын захиалга залгажээ. Цагаан сарын гоёлоо бэлэн байгаа дээлнээс сонгодог нэг нь байхад, өөрийнхөө санаанд тохирсон материалаар хийлгэх нь ч бас бий. Тэдгээр хvнд зориулан дээлний захиалгын vнэ ханш, даавуу, торгоны vнийг ч бас судаллаа.
Монгол хувцасны загварыг тодорхойлох зорилготой, vргэлж шинэ юм сэдэж байдаг “Монгол костюмс” загварын салоноор орлоо. Эднийх нэг дээлийг 350 мянган төгрөгөөр оёх гэнэ. Захиалга өгсөн хvмvvсийн дээлийг 10-14 хоногийн дараа бэлэн болгоно гэсэн ч удахгvй захиалга зогсоох гэж байгаа аж. Загварын болон энгийн гээд ямар ч төрлийн дээлний захиалга авдаг ч өнөө жил хvмvvс голдуу энгийн хийцтэй бас “Хvннv” загварын дээл захиалж байна гэнэ. Харин эмэгтэйчvvдийн хувьд дан дээл ихээр хийлгэж байгаа гэсэн.
Хувиараа оёдлын газар ажиллуулдаг хvмvvсийн хувьд материалаа өгөөд захиалаад хийлгэвэл 45-60 мянган төгрөгийн ханштай бvх төрлийн дээлийг урлаж байна. Харин материалын хувьд “Нарантуул” худалдааны төвд байрлах бөс барааны тасагт нэг метр торго 2500-15 мянган төгрөгийн vнэтэй байлаа. Дундаж чанартай торго долоогоос есөн мянган төгрөг аж. Магнаг торго нэг метр нь 8000 төгрөгийн ханштай байна билээ. Дурдан бvс 1500-4000, дээлийн чисчvv дотор таван мянга, vйтэн хуар болон хантааз доторлодог даавуун дурдан гурван мянган төгрөгийн vнэтэй. Vстэй дотор зузаан, нимгэнээсээ хамаараад нэг метр нь таван мянгаас 12 мянган төгрөгийн vнэтэй бол хөвөнтэй даавуу нэг метр нь 4500 төгрөг гэж байлаа.
Мөн монгол, ээтэн, гоёлын гутлын vнэ ханшийг ч сонирхлоо. Ээтэн гутлыг бөөнд нь 50 мянгад худалдаж байгаа аж. Гоёлын загвартай гутал 40 мянгаас дээш vнэтэй байна лээ. Буриад гутал том хvнийх нь 40 мянган төгрөгөөс эхэлж байв. 32 угалзтай монгол гутал доод тал нь 100-220 мянган төгрөг гэж байлаа. Хvvхдийн гутал гэхэд vхэр, адууны арьсаар хийсэн нь 20 мянган төгрөгөөс дээш зарагддаг байна.
Харин дээр дурьдсан “Улсын их дэлгvvр”-ийн цагаан сарын бараа бvтээгдэхvvний тасагт монгол гутал нэг сая 200 мянган төгрөг гэж байлаа. Харин торго чанараа-саа хамаараад нэг метр нь 15-32 мянга, vйтэн хуар 20 мянган төгрөгийн vнэтэй байсан юм.

Урлагийнхан ч, төрийн тvшээд ч цулгуй даавууг л сонгож байна

Vндэсний дуу бvжгийн эрдмийн чуулгын оёдолчин Д.Лхагва бол урлагийнхны гоёлыг урладаг уран гартан. Тэрээр жил бvр Цагаан сарын өмнө захиалга ихтэй байдаг. Тvvнтэй энэ жил урлагийнхан болон тvvгээр дээл, хувцсаа захиалан оёулдаг төрийн тvшээд ямар загварыг голчилж буйг тодруулахад, “Төрийн тvшээд, урлаг соёлынхон бvгд л цулгуй ноолууран материал сонгож байна. Гэхдээ төрийн тvшээд элдэв чимэглэлтэй дээл өмсч болдоггvй учраас энгийн загвартайг, харин урлагийнхан “Хүннү” загвартай дээлийг сонгож байна даа” гэсэн юм.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих