Насанд хүрээгүй охид мансуурч байгаад баригджээ

0a7lye0e-middleСүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх явдал их болсон. Тэр дундаа газ үнэртэж мансуурах явдал хэрээс хэтэрч байгаа талаар хууль хяналтынхан ч хэлэх болсон.

Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй охид газ үнэрлэж байна гэх дуудлага шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн албан хаагчид хэргийн газарт очиход орцонд газ үнэрлэсэн байж болзошгүй мансуурсан 14-16 насны гурван охин байсныг саатуулжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Г.Тогос


URL:

Сэтгэгдэл бичих