Эмч нарын өлсгөлөн өнөөдөр эхэлнэ

emch_nar_jagsaal-middleТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 21 эмч, ажилтан өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болсон байна.

Тэдний өлсгөлөн Эрх чөлөөний талбайд өрнөх гэнэ. Энэ талаар тус эмнэлгийн мэс заслын эмч н.Алтанхуяг “Эмнэлгийн эмч, ажилтнууд хамгийн хурц хэлбэрийг сонгон тэмцэхээр боллоо. Бид өнгөрсөн хугацаанд тайван замаар асуудлыг шийдэхийг оролдсон ч болсонгүй. Тэмцлийн маань зорилго нь ард түмний эмнэлгийг эмнэлэг хэвээр үлдээх тухай юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүний амь насаар наадаж, олон зуун өвчтөн үйлчлүүлдэг эмнэлгийн оронд шүүх байгууллагыг данхгар байртай болгохыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид хүн зоныг эрүүл, энх байлгах энхийн манаандаа ямар ч саад, хавчлагагүй зогсох байр сууринаасаа хэзээ ч урвахгүй” гэлээ.

Д.Болор


URL:

Сэтгэгдэл бичих