59 машинаас цацрагийн бохирдол илэрчээ
Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүний цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хянах журам баталжээ.
Журам баталсантай холбогдуулан хил гаалийн хяналтын бүсэд Япон улсаас импортолж буй автомашин болон сэлбэг хэрэгсэлд цацрагийн бохирдол илрүүлэх, анхан шатны хэмжилт хийдэг болсон байна.
Уг ажлыг МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар хариуцан явуулж байгаа аж. Гаалийн хяналтын бүсүүдэд Цөмийн энергийн газраас өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн автомашин, сэлбэгийн цацрагийн шалгалт хийж эхэлсэн байна. Энэ хугацаанд 33406 автомашинд хяналт шалгалт хийснээс 59 машинаас цацрагийн бохирдол илэрчээ.
Г.Туяа
URL: