Жорж Сорос – Ардчилсан үзэлтэй тэрбумтан
Сорос бол хөрөнгө оруулагч, буяны үйлстэн, философич, улс төрийн идэвхтэн хүн бөгөөд Соросын сан болон Нээлттэй нийгэм сангийн тэргүүн юм. Түүний жинхэнэ нэрийг Шварц Дёрд гэдэг. Унгарын Будапешт хотод 1930 оны 8 сарын 12-нд төржээ. Тэрбээр аливаа харгис дэглэмд хавчигдаж, тэдгээрийг үзэн ядаж төлөвшсөн ба хэн нэгнийг нь бүхнийг дарангуйлагч болох нь гээд эсэргүүцээд сурчихсан хүн юм. Дайн дажин, даяарчлалын үзэл санаа Сорост ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн. Тэрбээр дэлхийн хэмжээний баян болох зоригтой зорилт дэвшүүлж санасандаа хүрч чадсан. Өдгөө дэлхийн ардчиллыг бэхжүүлэх үйлсэд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулж яваа нэгэн.
Сорос Англид очингуутаа л юуны өмнө еврейчүүдтэй бизнес хийх гэв. Гэвч английн еврейчүүд зовж зүдэрсэн ахан дүүсийнхээ ирсэнд огтхон ч баяртай биш байжээ. Энэ байдалд урам нь хугарсан Сорос “коммунистуудаас дутахгүй амьтад шив дээ” хэмээн бодож заавал тэдний мөсөн туйлыг хага зүсэж зорьсондоо хүрэх болно гэж өөртөө амлажээ. Улмаар нэгэн еврей баяныд багахан цалинтай боолчлогдох ажилд орсноор тэдний гэр бүлийн эрхэлдэг брокерийн пүүсийнх нь үйл ажиллагааг сайн судалсан байна. Удалгүй Ротшильдийн сангаас авсдаг мөнгөн дээрээ цалингаа нийлүүлж хуримтлуулсаар их сургуульд суралцах төлбөрөө олж чадсан байна. Сургуулиа сайн дүнтэй ч төгсөж амжлаа. Хэдийгээр тэр английн еврейчүүдэд дургүй байсан ч тэднийг биширдэг дүр үзүүлж чадсан тул эцсийн эцэст түүнийг эгнээндээ оруулжээ. Энэ боломжийг ашиглан тэрбээр нэлээд хэмжээний хуримтлалтай болжээ.
Ийнхүү ажиллаж байхдаа хөрөнгө оруулалтын нэгэн сайхан боломжийг олж харсан боловч уг боломжийг хэрэгжүүлбэл английн еврейчүүд түүнд дургүй болж цаашлаад англид ажиллах нөхцөлгүй болох байжээ. Гэвч англид ажиллах боломжгүй болно гэдэг миний хувьд гарц болж хувирах ёстой гэж итгэсэн Сорос английн еврейчүүдийг ихэд ухаантайд тооцон тэднээс юм сурах санаатай ирдэг байсан америк еврей нартай холбоо тогтоож Америк руу гарах боломжоо нарийн судалж эхэлжээ.
Ингээд л шийдвэрлэх мөч ирлээ. Америк ахан дүүсийнхээ дунд үнэд орж, тэднээс аль болох их мөнгө салгах гэж байгаа английн еврейчүүдийн замыг Сорос хаан зогслоо. Англид 9 жил хуримтлуулсан хамаг мөнгөөрөө Америкийн үнэт цаас арилжих нэгэн компанид хөрөнгө оруулалт хийж орхив. Мөн харамч хахираараа алдартай шотланд ноёдуудаас нилээд мөнгө зээлж авсан байсан юм. Уран илтгэх чадвар, английн еврейчүүдийн хөгийн байдлаас хариугаа авах хүслэн, их орлого ашиг амласан нь шотландчуудыг түрүүвч рүүгээ гараа явуулахад хүргэсэн юм.
Америкт очоод удаагүй байхад л хөрөнгө оруулалтынх нь үр шим мэдэгдэж, дээрээс нь алтан бороо асгарав.
Хөрөнгө оруулалтын олон компани байгуулж, ашиг нь багасах төлөвтэй болвол бага гарын бизнесүүдэд дамлачихдаг Сорос 1970 онд “Квантум” хэмээх аварга компанийг авьяаслаг бизнесмен Жим Рожерстой хамтран байгуулав. Энэ удаад Сорос АНУ-ын засаг захиргааны эсрэг байр суурьтай хөдлөв. Улс төрийн учир шалтгаанаар зарим нэг улс орныг Америк дарамталж буйг эсэргүүцэн, тэр улсад хөрөнгө оруулалт хийж байв. Хориг арга хэмжээнд орсноос болж хөрөнгө оруулалтын гачаалд автсан тэдгээр орнуудаас Сорос асар их ашиг олов. 1980 онд компаний орлого байгуулагдсан эхний жилийнхээс 3300% өссөн байв.
Ингээд Сорос Америкийн тэргүүн баячуудын нэг боллоо.Түүний хувьд улс төр, бизнес хоёрын аль нь чухал гэдгийг хэн ч мэдэхгүй. Харин Сорос аль алинаас нь ашиг олж байсан нь үнэн юм.
Сорос 2004 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл улс төрийг тийм ч их сонирхдоггүй байв. 2003 онд “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Жорж Бушийг авч хаях нь миний амьдралын гол зорилго” гэж хэлсэн байдаг. 2004-9-28 нд “Бид яагаад Бушийг сонгохгүй байх ёстой вэ” гэсэн олон шат дамжсан аяллыг зохион байгуулав. Сорос Бушийн эсрэг үйл хэрэгт 23 сая доллар зарцуулсан боловч Буш 2004 онд ахин сонгогдсон билээ.
Гэхдээ Соросын хувьд алдсанаасаа оносон нь их. Сүүлийн үед тэрбээр ардчиллыг дэмжих үйл ажиллагааныхаа нөлөөгөөр нэр хүнд нь улам бүр өссөөр байгаа билээ.
URL: