40-70 мянгаар утаагүй зуухтай болно
Гандан орчмын нүүгэлтсэн утаа, тэр дундаа баруун дөрвөн замын утааны хортой бодисууд зөвшөөрөгдөх хэмжээг хэд дахин давсан гэсэн мэдээллийг нийслэлийнхэн сонссоор дасал болжээ. Тун удахгүй Баянгол дүүргийн гэр хорооллын айлууд шинэ зуух тавьж, шахмал болон хагас коксжсон түлш хэрэглэх юм. Энэ талаар дүүргийн Засаг дарга Д.Оросоотой ярилцлаа.
-Танай дүүрэг өнгөрсөн жилийнхээс илүү их утаатай болсон гэж иргэд шүүмжлэх нь ихэсчээ. Айлууд түүхий нүүрс түлснээс утаа нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн жил Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан тушаал гарч Улаанбаатар хотын гэр хорооллыг бүсчилж хуваасан юм билээ. Нэгд үгээр бүсэд манай дүүрэг багтдаг. Тэнд түүхий нүүрс түлэхийг хязгаарладаг. Хагас коксжсон, боловсруулсан түлш хэрэглэнэ гэж зааж өгсөн. Хоёр болон гуравдугаар бүсэд бүрэн шаталттай зуух хэрэглэх, дулааны бусад эх үүсвэрээр хангах шатлал тогтоосон. Манай дүүрэг боловсруулсан түлшний хэрэглэхэд хяналт тавьж байна. Нийл үүлэх ёстой түлшний хэмжээ 34 мянган тн байдаг.
-Түлшийг нийлүүлэгчид бүрэн хийж чадахгүй байгаа юм биш үү?
-Бодит байдал үнэхээр л тийм байна. Одоогоор 34 мянгаас 2.9 мянган тн түлш нийлүүлжээ. Би ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрчээ. Манай дүүрэгт хамгийн тулгамдсан асуудал түлш болсон. Нийлүүлэгч байгууллага түлшээр хангаж чадахгүйгээс болоод иргэд түүхий нүүрс түллээ гэж торгуулаад байгаа нь зүйлд нийцэхгүй. Цэвэр агаарын сангаас нүүрсгүй тусгай бүс нутагт хяналт тавьдаг гэсэн.
-Нөөцөлсөн гурван мянган тн түлшээ айлуудад нийлүүлсэн юм уу?
-Үгүй. Агуулахад нь байна. Тэнд байгаа шалтгаан нь түлшийг Баянгол дүүргийн нутаг руу зөөх унааны асуудлаа шийдээгүй гэдэг. Түлш тээвэрлэгч компанийг шалгаруулах тендрийг арванхоёрдугаар сард зарлажээ. Гүйцэтгэгчээс болоод энэ ажил зогссон.
-Таны бодлоор энэ асуудлыг яаж шийдэж, зохицуулах боломж байгаа вэ?
-Бид Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, Цэвэр агаарын сан, Нийслэлийн Засаг дарга гэх мэтээр холбогдох хүмүүст хүсэлт тавьсан. Түлш нийлүүлэх боломжг үй байгаа учраас манай хороодыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бү- сэд хамруулна уу. Боловсруулсан түлш, утаагүй зуухаа зэрэг хэрэглэе. Хосолсон бүсийг шинээр гаргаж өгөөч гэж хүслээ.
-Танай хорооны иргэд түүхий нүүрс албан ёсоор түлэх эрхтэй болж байна гэж ойлгох уу?
-Цэвэр агаарын сан, Үндэсний хорооноос туслая гэсэн. Манай 23 хорооны ес нь гэр хороололтой. Тэнд нийтдээ 12 мянган айл байгаа. Тэдэнд сайжруулсан зуух нийлүүлэхээр шийдээд байна. Дулааны бүрэн шаталттай зуух нийлүүлэх албан ёсны өдөрлөгийг маргааш 11.00 цагт хороололд байрлах “Сайхан төв”-ийн өмнөх талбайд зохион байгуулна. Иргэд тэнд ирж зуух, түлшний талаар мэдээлэл аваарай. Цэвэр агаар сангийнхан ч танилцуулгаа хийнэ.
-Ерөнхий сайд хямд үнэтэй, том шуудайтай нүүрсийг иргэдэд нийлүүлэх ажлыг сэдэж байсан. Танай дүүргийн иргэд тэр нүүрснээс авч болох юм уу?
-Албан ёсны захирамжаар уг нь хориотой зүйл нүүрс. Зуухыг манай хороодод худалдаж эхэлбэл нүүрс түлж болох байх. Одоогоор манай хороодод хямдхан түүхий нүүрс албан ёсоор худалдаж байгаа цэг байхгүй.
-Энэ жил эрс хүйтэн өвөл болж байна. Цаасан дээр гарсан тушаал иргэдийн амьдралтай төдийлөн сайн нийцэхгүй байгаа юм биш үү?
-Тэр үнэн. Агаарын чанарын алба хэзээ хойно, хүйтэн тачигнаж байх үед манай дүүрэгт түлш нийлүүлэгчийн тендер зарласан. Энэ тэдний ажил биш байх. Агаарын чанар хэр байгааг үзээд яах вэ гэж асуудал ярих ёстой байх. Тиймээс түлш хэрхэн тээвэрлэх ажлыг дүүрэг хариуцвал арай эзэнгүйдэхгүй юм.
-Түлшний тухай иргэд өөрсдөө ямар санал, гомдол хэлдэг юм бол?
-Тэд үртсэн түлшинд дуртай. Ийм түлш түрүүлж ирвэл хагас коксжсон болон харандаан түлшээ хийж галаа асаадаг байдаг юм байна. Энэ хоёрыг хослуулж өгөх ёстой. Үртсэн түлшний нийлүүлэлт зогссон. Дээр нь хагас коксжсон нүүрс байдагг үй. Тиймээс түүхий нүүрсийг иргэд түлж торгуулаад байх нь зохимжгүй. Нэгэнт журам зөрчөөд түүхий нүүрс түлж байгаа учраас зуух хэрэглэдэг бүсэд хамрагдах гэсэн юм. Энэ бол иргэдийн шаардлага, хүсэлт. Амьдралд хэрэгжихгүй ийм шийдвэрийг эргэн харж дор нь засаад, зохицуулаад явахгүй бол дунд нь иргэд хохирох тал байна.
-Зуухыг ямар үнээр айлуудад худалдах вэ?
-Гурван төрлийн зуух байна. Төслөөс үнийн дүнгийн 70 орчим хувийг даана. Үндсэн үнэ нь дунджаар 600 мянган төгрөг юм. Нэг өрх 40-70 мянган төгрөг төлөөд утаагүй, түлшний хэмнэлттэй орчин үеийн зуухтай болно.
-Айлуудын хэрэглэж байсан зуухыг хураагаад байдаг юм билээ. Хүмүүс гал голомт, эцэг эхээс үлдсэн эд гэдэг утгаараа үүнд дургүйцдэг тал бий?
-Шинэ зуух авч байгаа айлууд хуучнаа хураалгаж, төслийнхөнд өгөх ёстой. Нөгөө талаасаа тэр утаатай зуухыг дахин ямар ч айл хэрэглэхгүй болгож хурааж авч байгаа юм. Зуухыг буцааж авахгүй бол агаарын бохирдол буурахгүй шүү.
-Тэтгэвэр, хүүхдийн халамжийн мөнгөөр аж төрдөг айл гэр хороололд олон бий. Ийм айлууд яаж зуухтай болох вэ?
-Тогтоосон журмыг л бид мөрдөнө. Амьдрал үнэхээр хүнд болсон айлын судалгаа манай хороон дээр байгаа тул зохих журмын дагуу зохицуулах байх.
Д.Мягмар
URL: