Аймшгийн кино турахад тустай
Аймшгийн кино үзэх нь турахад тусалдаг гэхээр сонирхолтой санагдаж байна уу, бүсгүйчүүдээ. Энэ талаар их сургуулийн эрдэмтэд судлагаа хийж, бүр баталсан байна.
Их Британийн Вестминстерийн их сургуулийн эрдэмтэд аймшгийн кино үзэхэд калори “шатдаг” хэмээн мэдэгдэж буйг “The Daily Telegraph” уламжлав. “Стресс, эсвэл гэнэт айснаас болж зүрхний цохилт түргэсэж, цусны эргэлт сайжирдаг учир өөх хайлах явц түргэснэ. Мөн гэнэт айх, цочих тохиолдолд их хэмжээний адреналин ялгарч, хоолны дуршлыг бууруулдаг” хэмээн тус сургуулийн мэргэжилтэн Ричард Маккензи ярьжээ.
Эрдэмтэд 10 хүнд аймшгийн 10 кино үзүүлж туршилт хийжээ. Кино үзсэний дараа тэдгээр хүмүүсийн дийлэнх нь дунджаар 184 калори “хайлуулсан” байна.
Б.Бадамаа
www.emegteichuud.mn
URL: