Амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ
Эрхэмсэг бүсгүй та амралтын өдрөөр юу хийх гэж байна даа. Гэртээ үд болтол сайхан унтах, гэрээ цэвэрлэх, хоолоо хийх тэгээд л зурагт үзээд хэвтэхийг илүүд үзэж байгаа юм биш биз. Дэндүү уйтгартай биш гэж үү. Тэгвэл танд дараах зүйлсийг санал болгож байна. Амралтын өдрөө хөгжилтэй, дурсамжтай сайхан өнгөрүүлье.
- Гэнэтийн аялал
Амралтын өдрийнхөө өглөө эрт босоод гэнэтийн аялалд гарахдаа бэлдээрэй. Замдаа идэх хоол зууш, өмсөх хувцсаа зэхээд гэр бүлтэйгээ гарцгаая. Хотын их утаа эхэлсэн үед хотоос зайдуу цэвэр агаарт гарах нь танд болоод гэр бүлийнхэнд тань хамгаас их эрч хүч өгч, амралт болох болно. Гэртээ суугаад зурагт үзсэнээс агаарт гарч халуун бүлээрээ дотно яриа өрнүүлэх нь илүү дээр шүү дээ.
- Хөгжилтэй тоглоом
Эсвэл та амралтын өдөр гэр бүлээрэ хөгжилтэй тоглоом тоглох нь тархийг амраах болно. Ажлын ачаалалыг ор тас мартаж тоглоом тоглох нь танд ажлын эрч хүч өгөхөөс гадна гэр бүлийн дотно уур амьсгалыг бүрдүүлэх болно.
- Үзвэр үзэх
Хамгийн сүүлд хэзээ гэр бүлтэйгээ үзвэр үзсэн бэ. Кино, хошин шогийн жүжиг, драмын жүжиг гэх мэт. Нөхөр, хүүхдүүдтэйгээ гадуур хамтдаа зугаалж, шинэ гарсан үзвэр үзэж, дараа нь түүнийхээ тухай ярьж хөгжилдөөд л. Сайхан санагдаж байгаа биз.
Б.Цэцэглэн
www.emegteichuud.mn
URL: