Дуучин Д.Болд “Apple”-тай гэрээ байгуулахаар болжээ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Apple” корпорацийн “ITunes” цахим сүлжээний дэлгүүрт цомгоо байрлуулахаар болсон гэнэ. Тэрээр тус цахим сүлжээнд өөрийн “Монгол поп” цомгоо байршуулахаар шургуу хөөцөлдсөний дүнд ирэх сарын дундуур албан ёсны гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. Ингэснээр ирэх хавраас дуучин Д.Болдын “Монгол поп II” цомгийг дэлхий даяар сонсох боломжтой болох юм байна. Сонирхуулахад, Монголын уран бүтээлчдээс өмнө нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “ITunes” онлайн дэлгүүрээр цомгоо борлуулж байсан юм байна.
URL: