Өнгөрсөн 10 жилд улаан бурхан өвчнөөр нас барсан хүний тоо 70 гаруй хувиар багасжээ
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 17-ны өдөр Женевт мэдээлэхдээ, бүх дэлхийн хэмжээнд улаан бурхан өвчний вакцин тарих ажлыг урагштай хийсний ачаар 2000 оноос 2011 онуудад дэлхийн хэмжээнд уг өвчнөөр нас барах хүний тоо 71 хувиар багасаж, 542 мянгаас 158 мянга болон буурсан гэв.
Тус байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, 2000 онд 853 мянга 500 хүн улаан бурхан өвчний халдвар авч байсан бол 2011 он гэхэд багасаад 355 мянга болсон юм байна. Үүний зэрэгцээ, хүүхэд багачуудад улаан бурхан өвчний вакциныг хоёр удаа тарихыг ДЭМБ санал болгожээ.
\Д.Х\ CHINA RADIO
URL: