Д.ЦЭВЭЭНРАВДАН: ХОВДЧУУД ӨМНӨХ ЖИЛVVДИЙН АДИЛ ЗУТРУУХАН Л ӨВӨЛЖИЖ БАЙНА

Аймгуудын Засаг дарга нар Шинэчлэлийн Засгийн газраас албан ёсоор даалгавраа авахаар нийслэлд иржээ. Засгийн газрын салбар бvрийн сайд нар аймгуудын Засаг дарга нар хариуцсан чиглэл, бодлого, төлөвлөлтөөр номын дуу сонсголоо. Энэ vеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай уулзаж орон нутгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд өвөлжилт хэр байна вэ?
-Энэ жилийн хувьд сайхан өнтэй өвөл болж байна. Алтайн хэсгээрээ жаахан цастай. Бусад сумаар цас нь гайгvй, хvйтний эрч бусад аймагтай харьцуулахад сул байгаа учраас ард иргэд, малчдад амар байгаа.
-Танай аймгийн хувьд дулааны цахилгаан станц хувьчлагдсанаас хойш жил бvрийн өвөл тvргэн авахуулдаг болчихсон. Энэ өвлийн хувьд байдал ямар байна вэ. Дулааны шинэ эх vvсвэр барихаар төлөвлөсөн зvйл бий юv?
-Ховдчууд өмнөх жилvvдийн адил зутруухан л өвөлжиж байна. Дулааны цахилгаан станцынх нь хvчин чадал хvрдэггvй, газар доорхи дамжуулах шугам хоолойнууд нь муудсанаас ачааллаа даахаа больчихсон. Шинэ цахилгаан станцыг ирэх хавар барьж эхлээд 2016 он гэхэд бvрэн ашиглалтад оруулахаар болсон. Мөн газар доорхи шугам сvлжээг шинэчилнэ. Нөгөө талаар, Ховд аймаг Улаанбаатараас дутахгvй агаарын бохиролтой болчихсон. Утааг бууруулах талаар ирэх дөрвөн жилийн хугацаанд дорвитой ажил хийхгvй бол болохгvй нь ээ.
-Ховд аймагт энэ оны улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан юм бол. Хийх томоохон бvтээн байгуулалт юу байна вэ?
-Аймгийн урсгал зардал гэвэл 60 орчим тэрбум төгрөг байгаа. Нийт хөрөнгө оруулалтын зардалд 70 орчим тэрбум. Эдгээр хөрөнгийн 60 орчим хувийг зам барилгын ажилд зарцуулна. Анх удаа орон нутгийн хөгжлийн санд 10 тэрбум төгрөг суусан. Ховдыг Монгол орны жишиг хот болгон хөгжvvлэх бодлого баримталж, шинэчилсэн төлөвлөгөө хийж байна.
-Баян-Өлгийтэй холбосон шороон замын ажил дууссан уу. Холын аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил хамгийн сvvлд хийгдэж буйд иргэд шvvмжлэлтэй хандаад байгаа шvv дээ?
-Баян-Өлгий аймгийн төв рvv холбосон шороон замын ажил vргэлжилж байгаа. Ирэх хавраас энэ чиглэлээс гадна бусад зам барилгын томоохон ажлуудыг эхлvvлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Ховд аймаг баруун бvсийн тулгуур гэдэг. Жижиг, дунд vйлдвэрлэл хэр хөгжиж байна вэ?
-Манай аймгийн хувьд vйлдвэрлэл хөгжөөгvй аймгийн тоонд багтдаг. Жилдээ аймгийн хэмжээнд найман тэрбум төгрөгийн vйлдвэрлэл явж байна гэсэн тоон мэдээлэл бий. Найман тэрбум төгрөгийн хоёр тэрбум нь Дөргөний усан цахилгаан станцынх, нэг тэрбум нь дулааных, нэг тэрбум нь цэвэр, бохир ус татан зайлуулсны төлбөр байх жишээтэй. Тоосгоны vйлдвэрvvд 600-700 сая төгрөг, бусад нь гурил, гурилан бvтээгдэхvvн, ахуйн хэрэгцээний бvтээгдэхvvн эзэлж байгаа. Иймээс цаашдаа vйлдвэрлэлийг бодитойгоор хөгжvvлмээр байна. Аймгийн хэмжээнд иргэдийн гар дээр 90 тэрбум төгрөг эргэлдэж байгаа гэсэн тооцоо бий. Гэтэл эдгээр мөнгө нь Улаанбаатар хот болон Хятадын бараа бvтээгдэхvvнд л зарцуулагдаж байна. Тиймээс эдийн засгийн энэ бvтцийг өөрчилж, ард иргэдийн гар дээр байгаа мөнгөний 50-60 хувийг орон нутагт нь vлдээмээр байна.
-Аймгийн төвд Энэтхэг улсын хөрөнгө оруулалтаар сая ам.долларын өртөгтэй цементийн vйлдвэр баригдсан юм билээ. Харамсалтай нь, халуун орны технологиор барьчихсан учраас огт ашиглаагvй гэж байсан. Технологийн горимыг нь өөрчлөөд ашиглалтад оруулах боломжтой юу?
-Улаанбаатарт өнөөдөр цементийн vнэ 7000-8000 төгрөг байхад Ховдод 13000-16000 төгрөг байх жишээтэй. Vнээсээ шалтгаалаад барилга барихаар зардал яах аргагvй өндөр гардаг. Цементийн vйлдвэр барихаар төлөвлөж байсан. Гэтэл Баян-Өлгийд баригдахаар болчихож. Тэгэхээр аймгуудын удирдлагууд ярилцаж байгаад Засгийн газарт нэг шийдвэр хэлэх хэрэгтэй болчихлоо. Баруун бvсийн хэмжээнд ганцхан л vйлдвэр байх шаардлагатай. Тэгэхгvй бол олон vйлдвэр зэрэг барьчихвал дампуурна шvv дээ.
-Хөшөөтийн уурхай тойрсон асуудлын талаар тодруулмаар байна?
-Хуулийн дагуу Хөшөөтийн уурхай стратегийн орд газар шvv дээ. Нvvрсний нөөцөөрөө ч тэр, улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн гэдгээрээ ч тэр шvv дээ. Гэтэл олон улсын хөрөнгө оруулалттай Хятадын “Мон Эко” компанийн эзэмшилд очсон. Миний хувьд хуулийн дагуу стратегийн орд газар байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Засгийн газар мөн энэ байр сууринаас санал боловсруулж, УИХ-аар оруулахаар ажиллаж байна. Удахгvй энэ асуудал шийдэгдэх байх.
-Шинэчлэлийн Засгийн газраас аймгуудын удирдлагуудад эрх мэдлийг нь өгье, эргээд хариуцлагаа ч нэхье гэдэг бодлого хэрэгжvvлэхээр болсон. Энэ тухайд танай бодол?
-Ер нь, орон нутагт эрх мэдэл нь ч очих ёстой. Vvрэг хариуцлагаа ч хvлээх ёстой. Яагаад гэвэл, Монгол орон том газар нутагтай учраас орон нутгийнхаа эрх мэдлийг эртнээс нэмэгдvvлэх шаардлагатай. Ингэж байж орон нутаг хөгжих ёстой. Улаанбаатараас хараат, асуудлаа зохицуулдаг нь яагаад ч оновчтой бодлого биш байсан..

АРДЧИЛАЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих