Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Н.Алтанхуяг нар УИХ-д юу ярих вэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10,00 цагт эхлэхээр зарлагдаад байна. Нийт  долоон асуудал хэлэлцэх бол  үдээс хойш 15 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм. Үүний дараа мөн 17 хуулийн эцсийн найруулгыг сонсох юм байна. Хэлэлцэх асуудлууд:
1.   Газрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын кадастрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газар албадан чөлөөлөх тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.
2.   Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал
3.   “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
4.   Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл /анхны хэлэлцүүлэг
5.   Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
6.   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
7.   Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:15.00 цагаас:
• Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Е¬рөнхий сайд мэдээлэл хийнэ.

ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ХУУЛЬ, ТОГТООЛ:

1.   Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль;
2.   Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
3.   Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
4.   Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
5.   Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
6.   Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
7.   Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
8.   “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол;
9.   “Зарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол;
10.Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль;
11.Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
12. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
13. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
14. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
15.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
16. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
17.“Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол.


URL:

Сэтгэгдэл бичих