Ливийн Мисрата хотын иргэд ус, цахилгаан, хоол хүнсний хомосдолтой маш хэцүү байна
Мисрата хотын иргэд ус, цахилгаан, хоол хүнсний хомосдолтой маш хэцүү байдалд байгаа бөгөөд мэргэн буучдаас болоод яаж ч чадахгүй байна. Ливийн баруун хэсэг дэх хамгийн том бэхлэлт болох Мисрата хотын байдал улам аймшигтай хэцүү болсоор байна. Хотоос дүрвэгсэд хэлэхдээ Мянмар Кадафын арми хотыг асар том алан хядлагын талбар болгосон мэт байна гэжээ. Бүслэгдсэн хотын оршин суугч, Ливийн эрх чөлөөний бүлгийн хүн нөхцөл байдлыг ингэж тодорхойлсон байна. Усыг 2 долоо хоногийн өмнө, цахилгааныг 3 долоо хоногийн өмнө тасласан бөгөөд хүмүүсийн хоол ундны нөөц маш их багассан. Хотын төвд мэргэн буучдын галлалтаас болоод хэн ч яаж ч чадахгүй байна. Учир нь гудамжинд гарсан бүгд алуулж байна. Маш цөөн хиймэл дагуулаар ажилладаг утастай хүмүүсээс гадна хэн ч хотоос гадагш холбоо барьж чадахгүй байна. Бидэнд хоол хүнс маш их хэрэгтэй байна. Хэрэв хэн нэг нь хот уруу хоол хүнсний зүйл илгээвэл их сайн байна. Бурхан Ливи д туслаг гэжээ. Боломжтой байгаа ховор мэдээллүүдийн дагуу Кадафын захиргаа танк, буу зэвсгүүдээ нууж, хүчирхийллээ үргэлжлүүлсээр байна. Энгийн иргэдийг хамгаалах үүрэг бүхий холбоотнуудын агаарын довтолгоонууд Ливийн армиас болоод амжилтгүй болоод байна. Ливийн албаны хүмүүс энгийн иргэд рүү довтолсноо үгүйсгээд, харин ал-Кайдагийн бүлэглэлтэй холбоотой зэвсэгт этгээдүүдтэй тулалдаж байгаа гэв. Мисрата хотод байгаа евроньюсийн төлөөний хүн аюулгүй байдлынхаа үүднээс нуугдмал байдалд байна.
URL: