Өглөө сэм нойр, өдөр сэм хоол, орой сэм найр

Юм л бол хуралдах семинардах дуртай “дарга” нарын ээлжит зөвөлгөөн гэж хэлж болох аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын уулзалт, семинар өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Уг семинарт албан ёсоор томилогдоод байгаа 15 аймгийн Засаг дарга, үүрэг гүйцэтгэгч 2 дарга  оролцож байгаа юм.

 

Тэдэнд ерөнхийлөгч “сургаал”-аа айлдаж байна. Мөн өчигдөр ерөнхий сайдын мэдэгдснээр 2 засаг “ноён” үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд хуулинд ийм заалт байхгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэгээд ч бусад аймаг сумдын дарга нар бүрэн гүйцэд томилогдоогүй, сонгуулийн будлиан дуусаагүй байхад гэсэн жиг жуг ордныхон дотор ниссээр.
Аймагийн засаг дарга нар ерөнхийлөгч, ерөнхий сайдаас “зөвөлгөө” аваад орон нутгаа зорино. Харин“засаг дарга нарын семинар:

Өглөө сэм нойр

Өдөр сэм хоол

Орой сэм найр

болчих бий дээ.
Д.Сүх

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих