АЛЕППОД ДЭЛБЭРЭЛТ БОЛОВ
ЛОНДОН./Би-Би-Си/. Сирийн Алеппо хотын хойд хэсэгт 2 удаа дэлбэрэлт болж 80 гаруй хүн амь үрэгдсэн талаар албаныхан мэдээллэв.
Алеппогийн Их Сургуулийн уран барилгын факультетийн эхний шалгалтын үеэр хүмүүс зааланд байхад
дэлбэрэлтүүд болжээ.
Сирийн Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, нийт 83 хүн амь үрэгдсэн бол, Алеппогийн захирагчийн мэдээлснээр, 82 хүний амь эрсэджээ. “Террористууд” оюутны байр руу пуужин харвасан гэж тус улсын телевизээр мэдээлсэн бол, байлдааны нисэх онгоцноос пуужин харвасан гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдсэн байна.
Сирид эсэргүүцэл тэмцэл өрнөөд бараг 2 жил болж байгаа бөгөөд Алеппо нь Засгийн газар болон сөрөг
хүчний хоорондын ширүүн тэмцлийн талбар болоод байна.
Хэдий тийм боловч хоёр талын аль аль нь сайн сайхны төлөө энэ тэмцлээ зогсоох байна гэж найдаж буйгаа хөрш орон Турк дэх Би-Би-Си-гийн сурвалжлагч Жеймс Ренолдс мэдээллэв.
Г. Доржханд
URL: