Хувьцаанаас ашиг хүртэхийн тулд 2 жил тэвч…
Таван толгойгоос хичнээн тэрбум төрд төвлөрөх бол гэхээс илүү нэгж иргэн цаашлаад өрхөд хэзээ ашгаа өгөх бол гэдэг асуулт иргэдийн дунд халуухан сэдэв болоод байна. ТӨХ ноос хувьцаа олгох ажил шуударч нэгжийн нэрлэсэн үнэлгээ тогоох ажил өрнөж байна. Хувьцаа эзэмших үйл ажиллагааг төлөвлөн хийж байгаа мэргэжилтнүүд иргэдийг яаралгүй тайван хүлээхийг зөвлөж байна.
Хувьцаа эзэмшихийн тулд заавал брокерийн компанид мөнгө төлж данс нээлгэх шаардлага одоохондоо байхгүй. Нийтдээ 1,5 тэрбум буюу Нэг иргэнд олгох 536 нэгж хувьцааг Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэдийн нэр дээр бичих ажил эхэлсэн гэдэг мэдээллийг үнэт цаасны төлбөр тооцооны төвөөс өглөө.Гэхдээ нэр дээр хувьцаа бичигдчихээр л баярлах биш. Эрдэнэс Тавантолгой компанийхан ажлаа хийж хувьцааны үнэ тогтсоны дараа буюу багаар бодоход жилийн дараа ногдол ашиг хүртэх боломж бүрдэхээр байна. Түүнээс дахиад жилийн дараа зарж борлуулах эрх нь нээгдэнэ. Иймээс иргэд улс орны эдийн засагт эрс өөрчлөлт авчрах таван толгойн хувьцааг тайван хүлээхээс өөр аргагүй байна.
URL: