Монгол улсын төрийн тэргүүн, Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгчид илгээх ил захидал 2
Монгол үндэстэн хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог бий болгож, дэлхийн нэгдсэн татварын тогтолцоог бүрдүүлж, үндэстэн бүр өөр өөрийн шашин шүтлэгтэй байж, энх тайвнаар зэрэгцэн орших боломжтой гэдгийг батлан харуулсан агуу их түүхтэй билээ. Гэвч бидэнд өнөөдөр түүхээс өөр юм үлдсэнгүй. Монгол үндэстэн хөгжил биш, мөхөл сүйрэл рүүгээ явж байгааг нь хөгжил дэвшилтэй орны эрдэмтэд нотлон хэлээд байна. Энэ цаг үед Монгол улсын төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлгэдэл болсон эрхэм Ерөнхийлөгч та юу бодож, юуг тунгаан сууна вэ?
XIX- зууны үед Карл Маркс гэх мэтийн дэлхийн агуу философичид Еврей гэж үндэстэн байх шаардлага байхгүй, амьдарсан улс орондоо уусаад алга болох хэрэгтэй гэж “еврей үндэстний асуудал, шийдлийг” гаргаж ирж байсан юм. Мөн Европ тивд ч Еврейчүүдийг бөөнөөр нь устгаж, алга болгох үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байлаа. Энэ үед Еврейчүүд хэдийгээр үндэстний шашин болох Жудизмээс татгалзаж өөр шашин шүтлэгтэй болж эх хэлээ хүртэл өөрчилж үзсэн ч аврагдаагүй билээ. Хядлага, устгал мөн үргэлжилсээр л байсан юм. Энэ үед Австри, Унгарын эзэнт гүрний Вена их сургуульд хуулийн мэргэжлээр доктор хамгаалсан Theodre Herzl гэгч еврей хүн, еврей үндэстний хувь тавиланг шийдэхийн тулд улс төрийн сионизм хэрэгтэй байна гэж үзэж Еврейн төр гэдэг 28 хуудастай товхимол гаргасан байдаг. 1896 онд Швейцарийн нийслэл болох Вазелд хуралдаж Еврейн төрийг байгуулах үйл ажиллагааг явуулснаар 1948 онд Еврей үндэстэн тусгаар тогтносон Израйль улсыг байгуулсан түүхтэй.
Ойрын үед Америкийн эрдэмтэн Томас Даймонд “Сүйрэл” хэмээх номондоо Монгол үндэстэн XXI-р зуунд устан алга болно гэж дүгнэлт гаргасан байна. Зарим эрдэмтэд энэ дүгнэлтийг тодруулж Монгол үндэстэн 2040-д оны үед Хятадын хараанд орж тусгаар тогтнолоо алдана гэсэн дүгнэлттйг хийсэн байна.
HSBC, City банк гэх мэт үндэстэн дамнасан санхүүгийн байгууллагууд “Дэлхийн эдийн засаг 2050” гэсэн прогноз гаргаж манай улс төрийн хүрээнийхны шүтэн биширдэг Америк, Япон, Европын холбоо эдийн засгийн хувьд доройтож Энэтхэг, Хятад зэрэг улсууд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэсэн дүгнэлт гаргажээ. АНУ-ын аюулгүй байдлын зөвлөл “2025 оны дэлхийн хандлага” гэх тайлан гаргаж стратегиа боловсруулж эхэлсэн байхад ОХУ-ын академийн дэргэдэх дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгээс “2030 оны дэлхийн стратегийн прогнозын тайлан” гэдэг бодлогын шинжтэй бичиг баримтыг боловсруулж, стратегиа тодорхойлж эхэлсэн байна. БНХАУ “ 2050 оны дэлхийн хандлага ба Хятадын урт хугацааны стратеги” гэх бичиг баримтыг боловсруулж Хятад улс дэлхийн стратегийг тодорхойлохоор болж байгаа юм байна. Дэлхийн геостратегич гэж нэрлэгддэг Zbigniew Brzezinski XXI-р зуунд дэлхийд т Европын холбоо адил таван холбоо үүсэж ЕвроАзийн холбоог Америкчууд хяналтандаа авснаар дэлхийг хяналтандаа авч болно гэсэн стратеги боловсруулж байсан. Франсисс Фукуяма “ Улс төрийн дэг журмын үүсэл гарал” номондоо дэлхийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохдоо Монгол үндэстний асуудалд Zbigniew Brzezinski-тай адил ямар ч ач холбогдол өгсөнгүй. Энэ цаг үед улс орноо хэрхэн сүйрэл мөхлөөс аврах талаар та ямар бодлого баримталж байна вэ?
Монгол үндэстэн XXI-р зуунд устан алга болох биш, харин дэлхийг хүн төрөлхтний хөгжил, энх тайванг авч явдаг, мөн Монгол үндэстний дэлхий дахь байр суурийг тодорхойлж, төлөвшин тогтоно гэж бид хүсэн байгаа бөгөөд цаашид ч ажилласаар байх болно. Монгол үндэстэн бол дэлхийн үндэстэн гэдгийг монгол хүн дор бүрнээ ухамсарлах цаг нэгэнт болжээ. Дэлхийн үндэстэн болж төлөвшихийн тулд монголчууд “Масс бүтээн байгуулалт”-ыг яаралтай эхлүүлж, хүн төрөлхтөнд өөрийгөө Монгол үндэстэн гэж тодорхойлж байгаа хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн дэлхийг хамарсан институудын сүлжээг үүсгэж чадвал Монгол үндэстнийг XXI-р зуунд устан алга болно гэж зөгнөгчдийн амыг таглах болно.
Арван тавхан сая хүн амтай, устан алга болно гэгдэж байсан еврей үндэстэн эдүгээ хүн төрөлхтний улс төр, эдийн засаг, санхүү, шинжлэх ухааныг удирдан авч явж байна. Тэгвэл Монгол үндэстний сэргэн мандал хүн төрөлхтөнд сайн сайхныг авчрах нь тодорхой учраас Монгол үндэстний сайн санааны үүднээс, Монгол улсын төрийн тэргүүн, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч таньд хандаж байна. Эрхэм Ерөнхийлөгч та Монгол үндэстний мэдлэгийн нийгэм эдийн засагт шилжих “ Масс бүтээн байгуулалт”-ыг бүх бүс нутагт хэзээ зарлах гэж байна вэ? Дэлхийн Монгол үндэстний хамтын ажиллагааг зохицуулдаг институтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын статустайгаар хэзээ байгуулж, нийт Монгол үндэстнийг хөгжил рүү хөтлөх вэ? Муутай зүйрлэхээр сайнтай зүйрэл гэдэг Монгол үг байдаг. Өнөөдөр дэлхийг авч явж байгаа Еврей үндэстнээс ч агуу зүйл Монголд байна гэдгийг хавсралтаар таньд илгээе. Монгол үндэстэн тэнгэрлэг үндэстэн билээ. Тэнгэрлэг үндэстний тэргүүн, эв нэгдлийн бэлгэдэл тэнгэрлэг л байх ёстой.
Еврей үндэстэн
1.Утопи: God-н сонгосон ард түмэн
2.Хүсэл: Дэлхийг засаглах
3.Төсөөлөл: Энэ дэлхийд биднээс өөр хүн байхгүй.
4.Ухамсар: Баттай мэдлэгийг зөвхөн бид бүтээнэ.
5.Эрдэм: Биднээс өөр дэлхийг чадах хүн байхгүй.
6.Мэх: Энэ дэлхийд хэн ч биднийг мэдэхгүй.
7.Шашин: Манай шашныг хэн ч мэдэж болохгүй.
8.Институт: Андын байгууллага
9.Засаглал: Мөнгө
10.Итгэл: Капитал
Агуу Монгол үндэстэн
1.Утопи: Дээд тэнгэрээс заяат монгол хүн
2.Хүсэл: Тэнгэрийн дор газар буй, газрын дээр ганц л эзэн бий. Тэр нь Монгол.
3.Төсөөлөл: Монголоос бусад нь эмээнэ.
4.Ухамсар: Баттай мэдлэгийг зөвхөн бид бүтээнэ.
5.Эрдэм. Биднээс өөр дэлхийг чадах хүн үгүй. “Чингисийн этик”
6.Мэх: Энэ дэлхийд хэн ч биднийг мэдэхгүй. Дэлхийн мөнгийг зөвхөн бид мэднэ.
7.Шүтлэг: Манай шүтлэгийг хэн ч мэдэхгүй. “ Чингисийн сүм”
8.Институт: Андын байгууллага
9.Засаг: Мөнгө
10.Итгэл: Олзтой хүн омогтой
Монголчууд сонгогдсон биш заяагдсан ард түмэн
Монгол хүн ийм амьдралаар ингэж амьдрах ёсгүй
Монголын төлөө эрэлхэг зоригт залуучуууд:
А. Ганбаатар
Б. Гансүх
Б. Баттүвшин
Л. Болортулга
Б. Үнэнбат
Д. Санчир
Б. Буджаргал
URL: