Хонхны баярын синдром

Хаврын урь орж, оюутан залуус шалгалт шvvлэг гээд зав муутайхан л байна. Гэхдээ оюутнууд маань хаврын шалгалт гэхээсээ илvvтэйгээр хонхны баяртаа санаа зовниж, толгойгоо гашилгаж буй нь тодорхой. Хонхны баяр ын “урь” ч аль хэдийнэ оржээ. Хаана тэмдэглэх, хэдэн тєгрєг яаж олох, Бээжин, Хайнань явах уу гэсэн оюутнуудын яриа л чих дэлсэх болж. Vvний хажуугаар хонхны баярт зориулсан vндэсний онцлог бvхий гоёлын дээлний прокат ажиллаж байна, анги хамт олны монтаж хямд чанартай хийж vйлчилнэ, 100-200 хvн хvлээн авах хvчин чадалтай ресторан мартагдашгvй баярыг чинь тэмдэглэж єгнє, vнэ хямд гэсэн зар тvгжээ.

Тэр бvv хэл “Торго” салонд оёулсан, нэг л удаа ємссєн дээлээ маш хямд vнээр зарна гэсэн зар ч харагдана билээ. Оюутнууд ч яахав, сэргэлэн сvvхээтэй нэг нь цагийн ажил хийгээд мєнгєє олчихдог юм гэхэд ЕБС-ийн хvvхдvvд мэдээж эцэг, эхээ шаналгахад хvрнэ. Саяхан нэг сургууль эцэг, эхийнхээ хурлыг хийж хvvхдvvдийнхээ хонхны баярыг хэрхэн тэмдэглэх талаар ярилцжээ. Тэгээд дараахь мєнгєн дээр тогтсон байна. Энэ бол ердєє л сургуулийн нэг ангийнхны хонхны баяраа тэмдэглэх мєнгє.
Хонхны баяр тэмдэглэн єнгєрvvлэхэд нэг хvvхдээс шаардагдах мєнгє
1. Дурсамж хичээл орсон багш болон анги удирдсан багш, хичээл заадаг бvх багш нарт цэцэг бэлэг дурсгалын зvйлс авахад 20000 тєгрєг
2. Хот дотор автобусаар vйлчлэхэд 5000 тєгрєг
3. Ресторанд єдрийн хоол идэхэд 18000 тєгрєг
4. Шагналд тодорхойлох хvvхдvvдийн тєлбєр болон шагнуулсан хvvхдvvдийг урамшуулахад 6000 тєгрєг
5. Хонхны баярын бичлэгийг аль нэг зурагтаар цацаж CD дээр бичvvлж хvvхдvvдэд єгєхєд 12000 тєгрєг
6. Орой амралтад очих хоол, унаа, тоглоомд 20000 тєгрєг
7. Ус, ундаа чихэр, жимс бялуу авахад 12000 тєгрєг
8. Хонх захиалах, автобусан дээр тогтоох хулдаасан хэвлэлд 5000 тєгрєг хураахаар тогтжээ.
Ингээд тооцоод vзэхээр нэг хvvхдээс бараг зуун мянган тєгрєг шаардагдах нь. Гэхдээ энэ нь дундаж vнээр гэж бодоод гэсэн шvv. 40 хvvхэдтэй гэж тооцохоор энэ ангийн хvvхдvvд нэг єдрийнхєє баярт 3920000 тєгрєг зарцуулах болж байгаа юм. Зарим нэг бэл бэнчинтэй эцэг, эх vг дуугvй зєвшєєрсєн ч, амьдралын боломж тааруу нэгнээ хєлдєє чирж буй нь тодорхой. Хvvхэд нь эрдмийн баяраа хийх гэж байхад надад мєнгє байхгvй гээд суугаад байлтай биш. Аргагvй эрхэнд зєвшєєрлєє. Гэхдээ нэг л єдєр баярлаад єнгєрєхєд дэндvv их мєнгє тєсєвлєжээ гэж уурсах эцэг эх ч байжээ. Арга ч vгvй биз. Нэг айл нэг оюутантай, ЕБС тєгсч буй нэг сурагчтай бол хонхны баярын мєнгєнд хэдэн сарынхаа хэрэглээний мєнгийг урсгах бол. Энэ нь бодох л асуудал.
Хонхны баярт их мєнгє тєсєвлєж буй нь зєв vv

Дээрх асуудлын талаар зарим нэг эцэг, эх, сурагчийн сэтгэгдлийг сонслоо.

Хvvхдvvд мєнгєний vнэ цэнэ гэдгийг мэдэхээ больж

БЗД-ийн иргэн Н.Баяр:
-Манай нэг хvvхэд энэ жил их сургууль тєгсєнє. Хонхны баяр тэмдэглэхийн тулд бараг сая тєгрєг хэрэгтэй болно гээд єдєр бvр уйлан дуугарч байгаа. Хvний хvvхдээс юугаар нь дутаах вэ гээд нєгєє нэхэгдээд байгаа мєнгийг нь єгєхийн тулд хэдэн сарын маань цалин явчих гээд байдаг. Одоо бvр цалингийн зээл авах дээрээ тулчихаад байна. Єєр яалтай ч билээ. Ямар хонхны баярт чинь оруулахгvй гэлтээ биш. Гэхдээ сvvлийн vеийн хvvхдvvд мєнгєний vнэ цэнэ гэдгийг мэдэхээ больж. Мєнгє хэрхэн олдгийг огт мэдэхгvй болохоор арга ч vгvй юм уу даа.

Хонхны баяр гэдэг чинь тэр чигээрээ гарлага

Хан-Уул дvvргийн иргэн Х.Сэлэнгэ:
-Биднийг арван жилийнхээ сургуулийг тєгсч байхад єнєє зуугийн ундаагаа уугаад боов, боорцгоо идээд л єнгєрдєг байж дээ. Тэгээд ч гоё ганган хувцастай нь биш оюун ухаантай нь л сайхан харагддаг байлаа. Одоогийн хvvхдvvд оюун ухаанаа цэнэглэе гэж бодохоосоо илvv, гоёж гангалахаа л урьтал болгож байна. Манай ахын охин энэ жил тєгсєх юм билээ. Гэтэл арван жилийн сурагч хvvхэд байж заавал дээл хийлгэж ємсєх гээд шаналгаад байгаа сурагтай. Аятайхан дээл хийлгэж єгье гэхээр наанадаж 100 гаруй мянган тєгрєг шаардлагатай болно. Ер нь хонхны баяр гэдэг чинь тэр чигээрээ гарлага юм байна. Єєрт vлдэх зvйл нь ердєє хэдэн зураг.

Охидуудын зардал нэлээд их гарах юм шиг байсан

Б.Тємєр:
-Сургуулиа хэлэх албагvй биз дээ. Би энэ жил их сургууль тєгсєнє. Манай ангийнхан багадаа 500 мянган тєгрєг хэрэгтэй болно гэсэн тооцоо гаргасан байгаа. Гэхдээ охидуудын зардал нэлээд их гарах юм шиг байсан. Мэдээж эрвийх, дэрвийхээрээ гоёж таарна. Тэгэхээр мєнгє ч явж єгнє. Ер нь бол хонхны баяр бол хvмvvсийн амьдралд хоёр л тохионо. Тэгэхээр тэгтлээ их гар татаад байх хэрэггvй биз дээ. Хамгийн гол нь мєнгєндєє биш сайхан дурсамжтай л єнгєрvvлэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ архидалтыг багасгах нь чухал. “Єглєє нь хонхны баяр, єдєр нь лонхны баяр, орой нь хонгоны баяр” гэдэг vгнээс салмаар даа. Тэгэхээр аль болох зохион байгуулалтадаа л анхаарах нь чухал.

Их мєнгє нэхэгдвэл ээж, аав хоёр єгєхгvй гэсэн

С.Халиун:
-Би энэ жил ЕБС тєгсєнє. Манай анги хонхны баяртаа хэдэн тєгрєг зарцуулах талаараа ямар нэгэн шийдэлд хvрээгvй байгаа. Гэхдээ зарим нэг баян айлын хvvхэд хэтэрхий их мєнгєєр нийллэг хийх санал гаргасан. Багш эцэг, эхийн хурлаар ярьж байж шийднэ гэсэн. Их мєнгє хэрэгтэй болчихвол манай ээж, аав хоёр єгч чадахгvй шvv гэж байсан. Єнгєрсєн жил манай ахыг тєгсєхєд 80 гаруй мянган тєгрєг л зарцуулсан. Тэгэхээр тиймэрхvv л мєнгє нэхэгдэх байх.

Ардчилал


URL:

Сэтгэгдэл бичих