Ээжүүдээ санасан аавууд “өлсгөлөн”-д нэгдэнэ

Өлсгөлөн зарлаад нилээд хэд хонож байгаа ээжүүдийн маань бие муудаж хоёр нь ч эмнэлэгт хүргэгдлээ. Экс ерөнхийлөгчдөө хүн ёсоор хандахыг хүсэж, эмнэлэгт эмчлүүлснийх нь дараа шударга шүү хэмээн асуудлыг тавин өлсгөлөн зарлаж буй ээжүүд дээр 100 гаруй ээж нэмэгдэж орон нутгаас ирж яваа бол Дорнын цэнхэр уудмаас аавууд “шударга ёсны төлөө үхэхэд бэлэн” хэмээн өлсөхөөр шийджээ. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг үгийг амьдралд  Дорж  биелүүлж  “Н.Энхбаяр гэдэг хүн монгол улсын газар нутаг, эд баялагийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө тэмцсэн нь одоогийн эрх баригчдад огтхон ч таалагдаагүй нь экс ерөнхийлөгчийг хилс хэргээр хэлмэгдүүлэх шалтгаан болчихсон байна. Ард түмэн бид тэнэг биш учраас ийм бусармаг явдын эсрэг мэдээж хэлэх үгээ хэлж, хийх тэмцлээ хийж таарна. Тиймээс шударга ёс, монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө өлсөхөд бэлэн” гэж мэдэгдэж байна.
Түүнчлэн “Ерөөсөө монгол эрчүүд өнөөдөр шударга ёсны төлөө бол хэн нь ч тэмцэхэд, өлсөхөд бэлэн байгаа гэж бодож байна. Миний ард манай Дорноговь аймгийн Сулинхээрийнхэн тэмцэхэд бэлэн байгаа” гэжээ.

Д.СҮХ

 


URL:

Сэтгэгдэл бичих