З.Баянсэлэнгэ гишүүн тэнэгтэв

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 19 дүгээр заалтыг хэлэлцсэн юм. Энэхүү заалт нь “хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага” гэсэн заалт байв. Заалттай холбоотойгоор гишүүд санал асуулт асууж, санал хэлж байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, “Хууль зөрчсөн, ажлын хариуцлага алдсан сэтгүүлчийг нэг жилийн хугацаатайгаар сэтгүүлч байх, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй” гэсэн заалт оруулъя. Тэгэхгүй бол сэтгүүлчид хэтэрхий задгай байна гэхчлэн сэтгүүлчид рүү дайрч давшилсан санал тавьсан юм.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Хэрэв тийм заалт орвол хэвлэл мэдээллийн эрх чөлөө бус харин ч сэтгүүлчдийн эрхийг боомилсон хууль болон хувирна. Тэгж болохгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Гэтэл З.Баянсэлэнгэ гишүүн гэнэт бантаж, гаргасан саналаа татаж авлаа гэхлчэн хэвлэлийнхний өмнө тэнэгтэв.


URL:

Сэтгэгдэл бичих