Даварсаар даварсаар дагвын оронд

Манайхан ч бэлэн юм хараад сурчихсан улс юм. За тэр дундаа малчид бүрчиг амар болж. Тэдэнд төрөөс малынхаа “ноос, арьс шир, мах”-ыг нь нийлүүлсэнд нь талархаж 2000 дээш төгрөгийн урамшууллыг бүр кг тутамд нь олгодог болсон. Гэтэл манай малчид одоо бүр давраад нэг литр сүү тутамд урамшуулал олгох хэрэгтэй байна гэсээр хэвлэлийн бага хурал хийж байх юм.

Үгүй мөн ярьдаг улс шүү. Тэдэнд урамшуулал олголоо гээд нийслэлчүүд бидэнд хямд үнээр мах олдож байгаа билүү? Харин ч баяр наадам дөхөөд ирэх тусам үнэ нь улам бүр нэмэгдсээр байна. Хэн үнийг нэмээд байна гэхээр нэг бол ченжүүд эсвэл малчид үнэтэй нийлүүлж байна гээд хоорондоо бухчихна. Тэгээд буцах эзэнгүй, буух хаяггүй үлдэж нийслэлчүүд ч хэлсэн үнээр нь авч орхино. Тэгэхгүй гээд яах юм ямар хоосон хонож, хялайж уналтай нь биш.

Гэтэл одоо бүр даварсаар даварсаар давын оронд гэгч л болох гэж байх шиг. Зарсан сүүнийхээ литр тутамд мөнгө авах юм гэнэ. Гэтэл бид нэг литр сүүг зууны цагт 700 төгрөг, өвлийн улиралд 1500 төгрөгөөс дээш үнээр цэвэр юмдаа ямар нэг хуурай сүү нтр холиогүй гээд боломжийнхоо хэрээр л авна. Тэглээ гээд бидэнд сүү их авлаа гээд 50мл сүү ч илүү өгөхгүй шүү дээ. Нэртэйгээр нь малаа тэжээж байгаа бидэн тэжээсний мөнгө олго гэчихмээр юм.

Цас зуд, бороо шороо, ган гачиг ямар л хүндрэл болоход нийслэлчүүд туслана. Хариуд нь хоосон “баярлалаа”-аас өөр юу ч алга. Хариу нэхдэггүй Нийслэлчүүддээ баяр хүргэе!

М.Сониуч.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих