Аль Жазира Н.Энхбаярыг суллагдсан гэж мэдээлжээ
Н.Энхбаяр дэлхий нийтийн анхаарлын төвд байна
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны 4 дүгээр сард хилс хэргээр баривчилж ял шийтгэл ноогдуулж, хууль бусаар шоронд тамласаар байна. Одоо хир нь төрийн хамгаалалтанд байгаа хүнийг алан хядагч мэт баривчилсан ажиллагаа, шүүх хурлын ажиллагаа, баримт, нотолгоогүй шийдвэр нь Монголын төдийгүй дэлхийн олон нийтийн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Монголын төдийгүй олон улсын ажиглагчид Н.Энхбаярын баривчилгаа ба хууль бус шийдвэрийг улс төрийн зорилгоор хийсэн хэлмэгдүүлэлт гэж үзэж байна. Н.Энхбаярыг хэлмэгдүүлж буйг эсэргүүцэн МАХН-ын санаачилгаар зохион байгуулсан гарын үсэг зурах аянд Монголын 100 гаруй мянган хүн оролцсон юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд Монголын олон нийт төдийгүй дэлхийн олон орны Засгийн газрууд, парламентын гишүүд, сэтгүүлчид, хүний эрхийн болон олон улсын байгууллагууд оролцсон юм.
Тухайлбал 2012 оны 5 дугаар сарын 8-нд Улаанбаатарт ирсэн Европын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Н.Энхбаярын амьд явах эрх нь зөрчигдөж байна гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн 2012 оны 5 дугаар сарын 14-нд АНУ-ын Сенатын Аюулгүй байдлын асуудал эрхлэх хорооны дарга, сенатч Фейнштейн АНУ-ын Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавьж, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монгол улс ардчиллын хөгжлийн замд амжилт олж, улмаар АНУ-тай Мянганын Сорилтын хэлэлцээрт гарны үсэг зурсаныг онцлон тэмдэглэсэн талаар www.Feinstein.senate.gov мэдээлэв.
Мөн 2012 оны 5 дугаар сарын 13-нд Монгол дахь АНУ-ын Элчин сайд Н.Энхбаярын амь нас аюулд орсон тухай төв рүүгээ мэдээлснээр гадна МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй МАН-ын зарим гишүүн Н.Энхбаярт эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт тавьсан. АНУ-ын сэтгүүлч, Пулитцерийн хоёр удаагийн шагналт Николас Кристоф блог нээж, Н.Энхбаярын хууль бус баривчилгааны талаар мэдээлж байв.
2012 оны 5 дугаар сарын 14-ны 17 цагийн үед НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Гу Мин Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг хүсэв. Бас 2012 оны 5 дугаар сарын 28-нд Австралийн Конгресс дээр Гадаад хэргийн сайд асан Кевин Рудд Н.Энхбаярыг хэрхэн яаж баривчилсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийж,
Монголын улс төрийг тэнцвэржүүлэгч МАХН-ын даргын хувьд Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль ба 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баривчилсаныг онцлон тэмдэглэж, энэ нь улс төрийн зорилготой гэж мэдэгдэн Монголын ардчилалд сэтгэл түгшиж байгаа тухай тэмдэглэжээ. /28,05,2012. Openausrallia.org/ Үүнээс гадна 2012 оны 5 дугаар сарын 29-нд Эмнести Интернейшнлээс Монгол дахь салбараараа дамжуулан ирүүлсэн албан бичигт Монгол автократ засаглал тогтлоо гэж тэмдэглээд Н.Энхбаяр нь эмнэлэгийн үйлчилгээ авах, эрх чөлөөтэй байх эрхтэй гэжээ.
Мөн 2012 оны 6 дугаар сарын 1-нд Европын холбооны Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлогын Комиссын дэд ерөнхийлөгч Катрин Эштон Н.Энхбаярын асуудлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдээд ил тод байдал, ардчилсан зарчмын үндсэн дээр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ. Харин 2012 оны 7 дугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Н.Энхбаярын асуудлаар ярилцсан байдаг. /voa.new.com Scott Stearns/
2012 оны 5-7 дугаар сард Монголын олон нийт болон олон улсын хүчин чармайлтын үр дүнд Н.Энхбаярын амь нас аврагдаж, Клиникийн 2 дугаар эмнэлэгт эмчлүүлж байсан билээ. Олон улсын шинжээчид үүнийг олон улсын дэмжлэгийн үр дүн гэж үзэж байгаа. Тэд Монголын эрх баригчдыг олон улсын байр суурийг харгалзан үзэж, Н.Энхбаярыг бүрэн чөлөөлсөн гэж ойлгосон бололтой.
Тиймээс Арабын ертөнцөд тараадаг Аль Жазера сонин 2012 оны 6 дугаар сарын 29-ны дугаартаа Олон улсын шахалт үзүүлсний ачаар Н.Энхбаяр суллагдав гэсэн ташаа мэдээлэл гаргаж байв. Гэтэл Монголчууд төдийгүй дэлхий нийт тайвширсны дараа Н.Энхбаярыг эмчилгээ нь дуусаагүй байхад дахин шоронд хорьсон нь дэлхий нийтийн анхаарлыг дахин хандуулахад хүргээд байна.
URL: